хуудасны зам: Home Байгууллага Сургууль

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Сургууль
Ерөнхий боловсролын сургууль: PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 27, Пүрэв гариг, 05:43

                                 Мянгад сумын 12 жилийн сургууль нь анх Чандмань уулын аймгийн Баянчандмань уулын хошууны Дэлгэрхаан сумын бага сургууль нэртэйгээр 1930 оны 10 дугаар сарын 25-нд Лайжин гэдэг газар 25 сурагч, 1 багш, 2 ажилчинтайгаар байгуулагдан захирал багшаар Н.Цагаанхишиг ажиллаж байжээ. 1965-1966 оны хичээлийн жилээс 8 жилийн дунд сургууль 1987-1988 оны хичээлийн жилд 10 жилийн сургууль, 2007-2008 оны хичээлийн жилээс 12 жилийн сургууль болж 423 сурагч 28 багш 29 ажилчинтайгаар Монгол улсын үндсэн хууль, Боловсролын тухай хуулийн хүрээнд сумын хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль нь 1996 онд Монголын төр нийгмийн зүтгэлтэн Б.Баасанжавын нэрэмжит сургууль болсон. 2006-2007 оны хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд шилдэг үнэлгээтэй сургууль, 2011-2012 оны хичээлийн жилд мөн шилдэг үнэлгээтэй сургууль, 2008-2009 оны хичээлийн жилээс “ ЭКО СУРГУУЛЬ” төсөл хэрэгжүүлж Ховд аймгийн хэмжээнд шилдэг эко сургууль болсон.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 9-р сарын 04, Баасан гариг, 03:17
 


Find us on Facebook
Follow Us