хуудасны зам: Home Байгууллага Соёлын төв

ЗАРЛАЛ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

Соёлын төв
Соёлын төв PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Ганхуяг   
2015 оны 8-р сарын 27, Пүрэв гариг, 08:47

Соёлын төв анх Улаан гэр нэртэйгээр байгуулагдаж 1940 онд Зараагийн адгаас Баянхошуунд ирж төвлөрхөд сургуулийн өмнө захиргааны хуучин конторын дэргэд Улаанбулан нэртэйгээр эрхлэгч, шүүдэр шийний механикчийн орон тоотойгоор ажиллаж сумынхаа хөдөөгийн багуудад хуваарийн дагуу хүрч үйлчилдэг байжээ. Тус сумын клубыг Боловсрол соёл шинжлэх ухааны яамны шийдвэрийн дагуу 2005 оноос эхлэн Соёлын төв болгон шинэ зохион байгуулалтанд оруулж эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, үйлчлэгч, гэсэн нийт 5 орон тоотой болж үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын төв нь 2005 онд Улаанбаатар хотод тайлан тоглолт хийж Мянгад түмний урлаг соёлын өвийг нийслэлчүүдэд танилцуулсаны дээр Мянгад ардын уртын дууны наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулж мөн аймгийн шилдэг морин хуурчдын тэмцээнд удаа дараа шагналт байранд орж тэргүүлсэн юм. Тус Соёлын төвийн хамт олон язгуур урлагийн бүтээлүүдээр урын сангаа баяжуулахын зэрэгцээ урлаг соёлын арга хэмжээг тогтмолжуулан ажиллаж байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 8-р сарын 28, Баасан гариг, 01:07
 


Find us on Facebook
Follow Us