ХАЧИГТ ХАЛДВАРААС сэргийлэх зөвлөгөө

ХАЧИГТ ХАЛДВАРААС сэргийлэх зөвлөгөө

Дэлхий дээр хачигт халдвараар өвчлөгсдийн тоо жил бүр өсч, 100,000 гаруй хүн өвчилж байна.

Хачигт халдвараас үүдсэн өвчлөл нь Европын 29, Азийн 4 оронд бүртгэгдээд байгаа бөгөөд энэ нь зарим улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болжээ.

Манай улсын эрдэмтэд 1980-аад оны үеэс ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран хачигт энцефалитийн вирүсийн эсрэг биеийг илрүүлэх судалгааг эхэлж 1998 оноос ОХУ-ын Эрхүү хотын халдвар нян судлалын хүрээлэнтэй хамтарч Хөвсгөл, Хэнтий, Булган, Сэлэнгэ, Орхон, Төв аймгуудын ойн бүс нутагт хачигт энцефалит өвчний тархалтыг судалж эхэлсэн байна.

Мөн хачгийн риккетсиоз, Ку чичрэг өвчний байгалийн голомт, бэлчээрийн хачгийн төрөл, зүйлийн бүрэлдэхүүн, биологи, экологийн онцлогийг судлан Монгол орны ойт хээрийн бүсэд үхрийн 3,1 хувь, хонины 6 хувь, тал хээрийн бүсэд хонины  8.5 хувь,  үхрийн 1,5 хувь, ямааны 13, хувь говийн бүсэд хонины 2,3 хувь үхрийн 3,5 хувь ямааны 0,9 хувь тэмээний 2 хувь хачгийн риккетсиозын үүсгэгчээр халдварласан болохыг судлан тогтоожээ.

D.nutalli, D.daghestanicus, H.Asiaticum зүйлийн хачиг  Rickettsia sibirica үүсгэгчээр халдварласан болохыг тодорхойлсон байна. Таван хошуу мал, 44 зүйл зэрлэг амьтад дээр малд зонхилон шимэгчилдэг хачгийг судлаж, иксод төрлийн 18 зүйл хачиг байгааг анх тогтоосны зэрэгцээ хачигт риккетсиоз өвчний үүсгэгчийг 3 зүйл, Ку чичрэг өвчний үүсгэгчийг 4 зүйл хачиг агуулж, дамжуулж байдгийг тогтоожээ.

Манай улсад хачигт энцефалит, боррелиоз 2003 оноос, хачигт риккетсиоз 2005 оноос халдварт өвчний бүртгэлд бүртгэгдэх болсон. 2015 оны байдлаар нийслэл болон нийслэл орчимд хийсэн хачигт халдварын тандалт судалгааны үр дүнгээс үзэхэд: 

  1. Нийслэл орчмын уулт хээрийн бүсийн газар нутгуудад далайн төвшнөөс дээшлэх тутам хачигны тоо толгой харьцангуй өндөр байжээ.
  2. Хачигт халдварын хүний өвчлөл гарч байсан Багахангай, Сүхбаатар, Багануур, Баянгол дүүрэгт байгалийн голомт илрээгүй болохыг тогтоожээ.
  3. Хачигт халдварт өртөх эрсдэл ард иргэдийн мэдлэг хандлагаас ихээхэн хамаарч, хачигт риккетсиоз өвчнөөр 0-16 насныхан, хачигт боррелиоз өвчнөөр 25-44 насныхан, хачигт энцефалит өвчнөөр 44-өөс дээш насныхан илүү өвчилсөн байгааг тодорхойлжээ.
2006-2009 онд Монгол Улсын хэмжээнд хачигт риккетсиозоор өвчлөгсдийн 0-10 насныхан 34.9±3,8 хувийг эзэлж байсан бол 2005-2014 онд нийслэлд өвчлөгсдийн 50 хувь нь 0-16 насныхан байна.
Хачигт энцефалитын вирүс нь Flaviviridae овог, Flavivirus төрөлд хамаарах ба хүн болон амьтанд энцефалитын хүнд хэлбэрийг үүсгэж, төв мэдрэлийн тогтолцооны халдваруудын шалтгаан болдог байна.

Хачигт энцефалитын вирүс нь Европ, Сибирь, Алс-Дорнодын гурван хэв шинжтэй бөгөөд газарзүйн тархалт, эмнэлзүйн шинж тэмдэг, экологийн хувьд харилцан адилгүй байна. Хачигт энцефалитын дамжуулагч I.persulcatus хачиг Монгол орны Сэлэнгэ, Булган, Орхон, Хэнтий, Дорнод аймагт тархсан бөгөөд хачигт энцефалитын вирүсын 3,4 хувийг энэ зүйл хачгаас илрүүлжээ.

ХАЧИГТ ЭНЦЕФАЛИТЫН ХАЛДВАРЫН ШИНЖ ТЭМДЭГ:

Өвчин эхэн үедээ толгой бага зэрэг өвдөх, бие сулрах, ядрах, нойр хямрах, нүүр ам болон биеийн хэсэгт арьс бадайрах, зан чанар өөрчлөгдөх зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг.

ХАЛДВАР ХҮНДРЭХ ТОХИОЛДОЛД:

  • Үе мөч саажих
  • Юм давхарлаж харагдах
  • Эпилепси төст уналт ажиглагдах
  • Ухаантай байх боловч сааталтай, нойрмогдуу болох

ХАЧИГТ ЭНЦЕФАЛИТААС ЯАЖ СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Хачигт хазуулахгүй байх хамгийн энгийн бөгөөд найдвартай арга бол хачигт халдварын голомттой газруудад явахдаа тод өнгөтэй битүү хамгаалах өмсгөл хэрэглэх
  • Хачгийн голомттой бүсэд ажиллаж байгаа тохиолдолд 3-4 цаг тутамд биеэ шалгаж хачгийг зайлуулах
  • Хачиг үргээгч бэлдмэл хэрэглэх. Хувцсандаа түрхэх эсвэл цацах, биеийн ил хэсгүүдэд түрхэж хэрэглэх
  • Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг тухайн газар зорчих хүмүүсхачигт энцефалитаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт юм.Дархлаажуулалтын 3 тунг хийлгэсэн байх шаардлагатай. Голомтот нутгийн хүн ам эхний тунг 9-11 сард хийлгээд 2 дахь тунг 14-30 хоногийн дараа хийлгэнэ. Давтан дархлаажуулалтыг жилийн дараа хийлгэнэ.

ХАЧИГТ ХАЗУУЛСАН ТОХИОЛДОЛД АВАХ АНХНЫ АРГА ХЭМЖЭЭ:

  • Хачигт хазуулсан тохиолдолд хачигыг болгоомжтой ганхуулж, сугалан авч хачгийг битүү саванд хийж, шинжилгээнд хамруулахаар мэргэжлийн байгууллагад хандах
  • Хачигны тос түрхэх
  • Хачиг хазсан  газрыг спирт эсвэл марганцийн сул уусмалаар угаах
  • Хүйтэн жин тавих
  • Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж:www.ikon.mn

13 Comments


  1. Faton
    May 17, 2012

    First comment!

    • Doni
      May 17, 2012

      First comment!

      • Faton
        May 17, 2012

        Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus. Cum sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculus mus.

      • May 17, 2012

        First comment!

      • Faton
        May 17, 2012

        First comment!

    • Faton
      May 17, 2012

      First comment!

  2. May 17, 2012

    First comment!

  3. Besi
    May 17, 2012

    First comment!

Leave a reply

  • About Us

    Lorem ipsum dolor sit amet, consec tetuer adipis cing elitraesent vestibulum molestie um sociis natoque penatibus et magnis dis parturient montes, nascetur ridiculusmus. Nulla dui. Fusce feugiat malesuada odio. Morbi nunc odio, gravida at, cursus nec luctus lorem aecenas tristique orci ac semuis ultricies pharetra onec accumsan malesuada orci. Fusce feugiat males odio. Morbi nunc odio, lorem aecenas tristique orci ac semuis ultricies...

  • Flicker Gallery

  • Twitter