Ховд аймаг дахь газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн 2017 оны 3 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаар Байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны 1, 2-р улирлын ажлын явц, танилцуулга, хэлэлцэх асуудлуудыг авч хэлэлцлээ.  

Тухайлбал, БАСЗ-ийн төлөвлөгөө батласан тухай, албан бланк тэмдэг ашиглах тухай, салбар зөвлөлийн үйл ажиллагааны явц, хурлын тов гаргах, БАСЗ-ийн журам танилцуулах, БАЗ-өөс ирүүлсэн чиглэл танилцуулах, цахим орчинд мэдээлэл авах талаар хуралдлаа. Мөн түүнчлэн аймгийн орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын чанар, газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэгийн тухай мэдээллийг БАЗ-д явуулсан талаарх мэдээлэл, тулгамдсан асуудал, паспортжуулахад гарч буй хүндрэл бэрхшээлүүдийн талаар аймгийн МХГ-ын байцаагч С.Чанцал мэдээлэл хийлээ. Аймгийн хэмжээнд нийт ашиглалтын хувьд өндөр эрсдэлтэй таван барилга байгаа юм байна.   

Тухайлбал, БОЭТ, Булган сумын хүн эмнэлэг, 1-р сургуулийн барилга, Цаст алтай сургуулийн бага сургуулийн барилга, 36 айлын орон сууцнууд болон 11-р цэцэрлэгүүд өндөр эрсдэлтэйд тооцогдсон байна. Харин 11-р цэцэрлэгийн хувьд их засварт орсон учир эрсдэл буурна гэдгийг онцолж байлаа. Иймээс цаашид эдгээр барилгуудыг анхааралдаа авч их засвар хийх шаардлагатай байгааг салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд оруулахыг санал болголоо. 

Ийнхүү уг хуралдаанаар аймгийн гамшгаас хамгаалах дэд хөтөлбөр боловсруулахад оруулах саналыг нэг бүрчлэн хэлэлцэн салбар зөвлөлийн гишүүд санал хүсэлтээ илэрхийллээ.

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (0)