Аймгийн Засаг даргын захирамжаар долоо хоног бүрийн Пүрэв гарагийг Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгон зарлаж байгаа бөгөөд энэ хүрээнд “Цэвэрч ховдчууд” болзолт уралдааныг зарлалаа. Уг арга хэмжээний хүрээнд хийгдэх эхний ээлжийн ажил болох нийтийн цэвэрлэгээг энэ пүрэв гараг буюу 9 сарын 7-нд Буянт голын ай сав газрыг хамран их цэвэрлэгээ хийх юм. 

Энэхүү уралдаан нь Ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилтын хүрээнд хүүхэд багачуудыг зөв хандлага, сэтгэлгээтэй болгох, төлөвшүүлэх, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, арчилан хамгаалах, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, аймгийн нутаг дэвсгэрийг цэвэр, хоггүй орчинтой болгох зорилготой юм.

Уралдааныг улирал бүр явуулах бөгөөд эхний болзолт уралдааны тайлан мэдээг 2017 оны 12 дугаар сарын 08-ны дотор дүгнэх бөгөөд нийт 5 сая төгрөгийн шагналын сантай байна. Үүнд: Шилдэг сум, шилдэг байгууллага, Жаргалант сумын шилдэг баг, Шилдэг сууц өмчлөгчдийн холбоо, Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага гэсэн ангиллаар явуулах юм. Иймд иргэн, аж ахуй нэгж байгууллагууд та бүхнийг уг үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцохыг уриалж байна. 

 

Ж.САР

- share

Сэтгэгдэл (0)