Өнөөдөр Биеийн тамир спортын газрын түүхт 70 жилийн ойн баярын хурал боллоо. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Гантөмөр, ИТХ-ын Нарийн бичгийн дарга н.Сандагсүрэн, Биеийн тамир спортын газрын дарга асан МУ-ын гавьяат дасгалжуулагч С.Базар, Д.Энхболд, Б.Бямбажав, Б.Банзрагч, Г.Цэдэнбал, МУ-ын гавьяат багш Т.Отгонбаяр, МУ-ын гавьяат тамирчин Т.Гүррагчаа, МУ-ын гавьяат дасгалжуулагч Ч.Чойсүрэн нар болон үе үеийн ахмадууд болон тамирчид баярын оролцож хүндэтгэл үзүүллээ.  

Энэхүү баярын хурлын хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ “Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Спортын аварга” хөтөлбөр хэрэгжихээр тусгагдсаны дагуу олимп, тив дэлхий, улсын тэмцээнд амжилт гаргасан тамирчин дасгалжуулагчдыг урамшуулах журам хэрэгжиж байна. Ингэснээр тамирчин дагсалжуулагчдын амжилт гаргах боломж нөхцлийг бүрдүүлэн ажиллахаар зорьж байгаа юм. Энэ хүрээнд энэ дөрвөн жилд 100 сая төгрөгийг ОНХС-аас санхүүжүүлхээр шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын зүгээс цаашид нийтийн тамир, спортын төрлүүдийг хөгжүүлэхэд бүх талаар дэмжин ажиллана” гэдгийг онцлон дурдаад халуун баяр хүргэж аймгийн зүгээс өргөмжлөл, мөнгөн шагналийг ойн арга хэмжээнд зориулан гардуулан өглөө.

 Мөн аймгийн ЗДНБ хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг БСШУСЯ-ны сайдын  мэндчилгээг уншиж танилцуулаад үе үеийн тамирчин дасгалжуулагч болон нээлтийн арга хэмжээнд оролцогчдод сайдын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, баяр хүргэлээ.    

Ойн арга хэмжээний хүрээнд дараах нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулсан юм. Тухайлбал, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамирын тэргүүний ажилтан цол, тэмдгээр Т.Оюунчимэг, Б.Алтанчимэг, Г.Нямдэлэг, Р.Жаргалсүрэн, Г.Оюунчимэг, н.Бямбадулан нарыг шагнаж урамшууллаа.   

Мөн БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр О.Пүрэвсүх, Шинэхүү, Б.Оюунчимэг нар, аймгийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Дагийсүрэн, Ж.Должин нар, аймгийн ИТХ-ын “Өргөмжлөл”-өөр Э.Уламбаяр, Г.Хамагбаяр, аймгийн Засаг даргын “Ховдын төлөө” тэмдгээр Т.Бахат, Засаг даргын “Жуух бичиг”-ээр Ц.Сэр-Од, Хүндэт өргөмжлөл”-өөр Б.Гажидмаа, аймгийн Залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” хүндэт тэмдгээр Б.Батжаргал, Б.Магсаржав, БСУГ-ын “Эрхэм үйлстэн” тэмдгээр М.Түвшинжаргал, А.Магсаржав, Ховд их сургуулийн “Хүндэт жуух бичиг”-ээр М.Бадамцэцэг нарыг тус тус шагнаж урамшууллаа.   

Ийнхүү ойн арга хэмжээний хүрээнд 9 сарын 9-ны өдөр Хурдан морины уралдаан болон Үндэсний бөхийн барилдаан болох юм.  

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (0)