Ховд хотноо 21 аймгийн ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан бүсчилсэн сургалт, зөвлөгөөн зохион байгуулагдаж нээлтийнхээ үйл ажиллагаа хийлээ. Сургалт, зөвлөгөөний нээлтэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан, Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар болон бусад албаны төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймгийн төв талбайд болж ХХААХҮЯ-ны сайд П.Сэргэлэн аймгийн ХХААГ-т Пургон машин, 17 сумын мал эмнэлэг үржлийн тасагт  мотоцикль гардуулан өглөө.   

ХЗДХСайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Батнасан нарын санаачилгаар болж буй энэхүү зөвлөгөөнд баруун бүсийн аймгууд болох Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгийн ХХААГ, сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн 200 гаруй мэргэжилтэн оролцож байна.   

 Тус сургалт, зөвлөгөөнөөр салбарын бодлого, зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг үр дүнтэй бодитой өрнүүлэхэд анхаарах, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага солилцох зэрэг цогц мэдээллийг авах юм. Сургалт зөвлөгөөн 3 хоног үргэлжилнэ. Харин маргааш буюу 9 сарын 9-ны 09-13 цаг хүртэл Малчид, удирдах ажилтнуудын зөвлөгөөн үргэлжлэн явагдах бөгөөд ХЗДХСайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нар оролцох юм. Мөн үргэлжлүүлээд спортын тэмцээн, Гоц халдварт өвчний үеийн үзүүлэх сургууль болон урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ болно.     

- share

Сэтгэгдэл (0)