Өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Галсандондог, орлогч дарга Ш.Батсүх, Ч.Уранчимэг, Тамгын газрын дарга Д.Ганболд нар МоЭнКо компаний гүйцэтгэх захирал Иветт Онг болон тус компаний төлөөллүүдтэй уулзлаа. МоЭнКо компаний 10 жилийн ойн арга хэмжээ 9 сарын 10-нд эхэлж байгаа бөгөөд тус компаний удирдлагууд ойн арга хэмжээнд оролцохоор ирж байгаа юм.   

Засаг дарга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Та бүхэнд юуны өмнө 10 жилийн ойн баярын мэнд хүргье. Орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд цаашид та бүхнийг бодитой хувь нэмэр оруулан хамтран ажиллана гэдэгт найдаж байна. Мөн нүүрсний үнийн хувьд өмнөх жилүүдийг бодвол ард иргэд, аж ахуй нэгжүүдэд үнийн хөнгөлөлт үзүүлж байгаад талархаж байна” гэдгийг онцлон хэлээд цаг үеийн зарим асуудлаар санал солилцлоо. 
МоЭнКо компаний хувьд Монгол улсад уул уурхайн компаниуд дотор энэ жил зургадугаар байранд жагссан байна. Мөн одоогоор 14 тээврийн компанитай гэрээ байгуулан нүүрс тээвэрлэлтийн ажлыг явуулж байгаа бөгөөд нийт 1000 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа. Өнгөрсөн 8 дугаар сард экспортын орлогоо хамгийн өндөрт хүргэж чадсан бөгөөд талуудын саяхан байгуулсан гэрээ цаашид орон нутагт үр дүнгээ өгч, бодит хувь нэмэр оруулна гэдгийг гүйцэтгэх захирал Иветт Онг онцолж байлаа. 
 

- share

Сэтгэгдэл (2)

  • Монгол иргэн

    Монголын улс төрч хэмээн өөрсдийгөө цоллогч эрхмүүдийн гутамшигт луйврын тод томруун жишээ болон мөнхөрсөн "Хөшөөт"хэмээх уурхай орон нутагт гялайж гялтайх юм юу ч хийлгүй 10 жил болдог юм байж Гэтэл Ховдын удирлагууд гэж эргүү малнууд аманд нь багтсаар суух юм. Бухын доодох харсан үнэгний үлгэр болоод ард иргэд чинь турж үхдэгийн наахнуур л амьдарч байна. Өрөө өмлүүлж өрцөө төнхүүлсэн малнууд минь!!!!!!!!!!!!!!

    2017-09-12 03:56:42
  • Монгол иргэн

    Лиценз нэртэй цоохор цаасаар амин хувийнхаа ашиг харж хэдэн үеийн монголчуудын цус нулимс, хөлс хүчээр авч үлдсэн эх орныг минь зарж идчихээд тайван сууж байдаг Барсболд тэргүүтэй Ховдын улс төрч нэртэй луйварчдад хариуцлага тооцох цаг хэзээ юм болдоо Харанхуй ард түмэн минь сэрээч, сэхээрээч дээ...!!!!!

    2017-09-12 04:17:14