Өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Уг хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог хэлэлцэн туслах түшмэл 20, дэс түшмэл 7, Удирдах ажилтаны 13 сул орон тоо зарлах тухай Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.  

 Мөн 9 сарынд 7-нд зохион байгуулагдсан Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлуудын сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд Төрийн албаны зөвлөлд өргөн барихаар болсон байна. Ийнхүү Төрийн албаны зөвлөл нь хуралдаанаараа авч хэлэлцсэний дараа тус ажлын байруудыг www.csc.gov.mn албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээлэх юм. Энэ хүрээнд зарлагдаж буй ажлын байрнуудын нэр болон бусад мэдээллийг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дэлгэрэнгүй хүргэх болно.  

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (0)