Баруун бүсийн шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн шинээр суурилуулсан холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжид дэвшилтэд технологийг танилцуулах үйл ажиллагаа өчигдөр аймгийн Онцгой байдлын газар дээр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон бусад удирдах албаны төлөөллүүд оролцлоо.

Засаг дарга нээлтийн үйл ажиллагаанд оролцож хэлсэн үгэндээ “Монгол улсын гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор манай аймгийн Онцгой байдлын газар нь Баруун бүсийн төв болон өргөжиж бүсийн хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох арга хэмжээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, шуурхай мэдээ мэдээллээр хангах олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах болж нээлтээ хийж байгаад баяртай байна. Бид цаашид Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлэхэд таатай байна” гэдгийг онцлон хэллээ. Ийнхүү “Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв” улсын хэмжээнд дөрвөн бүсэд зэрэг нээлтээ хийлээ.

- share

Сэтгэгдэл (0)