Хойд Солонгосын Пхеньян хотод зохиогдсон Олон улсын таеквондогийн 20 дахь удаагийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Ховд аймгийн “Ич монгол” клубын багш, дасгалжуулагч Р.Сайханжаргал Алтан медаль хүртлээ. Тэрээр 2015 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медаль, шавь нь Алтан медаль хүртэж байсан бол энэ жил ийнхүү медалийнхаа чансааг өндөргөж улс, орон нутгийнхаа нэрийг дуургасан амжилттайгаар оролцоод  ирлээ. Тэрээр өчигдөр буюу 9 сарын 28-ны өдөр Хотд хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын НХБ хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг нар Ховд нисэх буудал дээр тосон авч хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ.  

Ийнхүү "ОУТМХ-ны шигшээ багийн тамирчид, ОУ-ын шүүгч, дасгалжуулагч нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр БНАСАУ-д зохиогдсон насанд хүрэгчдийн 20 дах удаагийн ДАШТ-д энэ сарын 19-22-ны өдрүүдэд амжилттай ороцжээ. Энэхүү тэмцээнд 69 орны 500 гаруй тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Медалийн тоо, амжилтаараа нийт оролцсон 69 орноос Монгол Улс долоодугаар байрт оржээ. Энэ жил Монгол Улс түүхэнд анх удаа олон улсын шүүгчтэй оролцсон байна. Ирэх жилийн тавдугаар сард Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхийг авчээ. 

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (2)

  • нямка

    энэ сэтгүүлч нар үг үсгийн алдаатай бичихээ болимоор юм аа адаглаад л ХОВД гэж бичиж чадахгүй бхдаа яадий

    2017-09-29 09:59:05
  • баяхр хүргэе

    2017-09-30 03:12:53