Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх дулааны станцуудын үйл ажиллагаатай танилцаж халаалт өгөх үйл явц хэрхэн явагдаж байгаа талаар болон шугам сүлжээний гэмтэл гарч байгаа эсэх талаар холбогдох байгууллагынхантай уулзлаа. “Бадамлах дөл” ХХК-ны дулааны станцын хувьд нэг зуухаар халаалтаа өгч байна. Халаалт өгч эхлэх үеэр өглөөгүүр 80 айлын орон сууц чиглэлийн шугаманд гэмтэл гарсны улмаас тэр хавийн хэрэглэгчдийн хэрэглээг түр хязгаарласан бөгөөд үдээс хойно 15.00 цагаас хойш хэвийн дамжуулж эхэлжээ. Харин УАА-н 24 айл, Хангамжийн 27 айлын орон сууц, Тулгын 30 айлын орон сууц, Багшийн дээдийн 30 айлын орон сууцууд зэрэг байрууд шугам сүлжээний гэмтэлтэй байгаа учир халаалт өнөөдөртөө өгөх боломжгүй байгаа гэнэ.

 

Харин “Ховд дулааны станц”-ын хувьд өглөө халаалт цагтаа өгч эхлэсэн боловч төв станц дээрээ жийрэг задарч бага зэргийн гэмтэл гарсны улмаас халаалтыг түр дамжуулахгүй байж байгаад мөн үдээс хойно 15.00 цагаас эхлэн хэвийн дамжуулж эхэлжээ. Тухайн байгууллагын инженер “халаалт дамжуулж эхлэсэн тул оройдоо хэвийн болон жигдэрч эхэлнэ” гэдгийг мэдэгдлээ. 

Зарим байр орон сууцнуудын шугам сүлжээний засварын ажлыг “Шим ус” ОНӨААТҮГ сантехник, шугам сүлжээний засварыг хийхээр болсон боловч өнөөдрийн байдлаар засварын ажил хийгдсэн газар байхгүй байна. Ийнхүү аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хоёр дулааны станцад “нэн түрүүнд байр орон сууцнуудын халаалтыг цаг алдалгүй өгч, гарсан гэмтлийг даруй засч хэвийн ажиллагаанд оруулахыг үүрэг болголоо. 

- share

Сэтгэгдэл (0)