Монголын зохиолчдын эвлэлийн ээлжит 15 дугаар их хурал энэ сарын 5-9-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ хуралд Ховд аймгаас 9 гишүүн оролцох бөгөөд Улаанбаатар хотод ирж очих замын зардлын асуудлыг МЗЭ-ийн Ховд аймаг дахь гишүүдийн зүгээс аймгийн Засаг даргад хүсэлт тавьсны дагуу шийдвэрлэж өглөө. Уг хурлаар МЗЭ-ийн үйл ажиллагааны ажлын тайлан, Зохиолчдын өмнө болон Монголын утга зохиолын өмнө тулгарч буй онцлог асуудлууд түүнчлэн зохион байгуулалтын асуудлууд зэргийг авч хэлэлцэх юм байна.

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (0)