Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал болж байна. Уг хурлаар, “Жендерийн тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай, “Олон нийтийн оролцоот сургууль-хүний хөгжлийн төв” аймгийн дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн төслийн тухай, “Гурван Сэнхэр төвтэй таван од аялал жуулчлал”-ын аймгийн дэд хөтөлбөрийн төсөл  хэлэлцэх тухай, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2017 оны 3 дугаар улирлын мэдээ тайлангийн тухай  зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.   

Ж.САРУУЛ

- share

Сэтгэгдэл (0)