Удирдлагын Академийн 2017-2018 оны хичээлийн жилд Төрийн захиргааны менежмент, Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын улирал-ын сургалтын намрын элсэлтийг шалгалтыг 2017оны 10 дугаар сарын 14-ийн Бямба гарагийн 9.00 цагт (Улаанбаатарын цагаар) орон даяар нэгэн зэрэг авна. Элсэлт нь Удирдлагын Академийн Мэргэшүүлэх дипломын сургалтын элсэлтийн журам-ын дагуу явагдана. Элсэлтийн бүртгэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд 10 дугаар сарын 9-ноос 10 дугаар сарын 12-ныг дуустал явагдана.

Энэ удаагийн элсэлтээр Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх дипломын сургалтанд хувийн зардлаар төлбөртэй болон Засгийн газрын тэтгэлэгтэйгээр, Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалтанд хувийн зардлаар төлбөртэй суралцах суралцагчдыг элсүүлнэ. Элсэлтийн хяналтын тоог аймаг тус бүрээр шалгалт авах өдөр Академийн элсэлтийн комисс тогтоож мэдэгдэнэ.

Элсэхийг сонирхсон иргэн Удирдлагын Академийн Мэргэшүүлэх дипломын сургалтын элсэлтийн журам-ын      1.6, 5.1-д заасан элсэгчдэд тавигдах дараах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Төрийн захиргааны менежмент, Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалтанд хувийн зардлаар суралцах иргэд бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байна.  
  • Төрийн захиргааны менежментээр мэргэшүүлэх дипломын сургалтанд Засгийн газрын тэтгэлгээр суралцах төрийн албан хаагчид бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх бөгөөд “2017 онд Удирдлагын академид Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэх сургалт, судалгааны ажлын төлөвлөгөө-ний 1.2-т зааснаар аймаг, сумын хурал, захиргааны байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж байгаа, тангараг өргөсөн /2015.10.01-ний өдрөөс өмнө/ төрийн жинхэнэ албан хаагчид болон удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажиллаж байгаа төрийн үйлчилгээний албан хаагч байна.

Сургалтын төлбөр:

Мэргэшүүлэх дипломын сургалтын “Өдөр”-ийн хэлбэр: 2’373’000 төгрөг.

Мэргэшүүлэх дипломын сургалтын “Гараг”-ийн хэлбэр: 2’625’000 төгрөг.

Мэргэшүүлэх дипломын сургалтын “Улирал”-ын хэлбэр: 2’499’000 төгрөг.

Элсэгчдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэх (эх хувь)
  2. Бакалаврын зэргийн диплом (эх хувь)
  3. Шалгалтын хураамж: - 20.000 төгрөг

Бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.noag.gov.mn хаягаар авна уу.

Бүртгэл 10 сарын 9-12 хүртэл ЗДТГ-ын 208 тоот өрөөнд явагдана.

Холбоо барих утас: 95117543

- share

Сэтгэгдэл (0)