Ховд аймгийн Хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүнийНэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх ньплатформ уулзалт боллоо. SECiM төсөл, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, ХХААГ хамтран хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дунд зохион байгуулж хэрэгжүүлэхээр өнөөдөр төслийн танилцуулга бүхий хэлэлцүүлгийг хийж байна. Дээрх төслийг улсын хэмжээнд Дорнод, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Ховд, Дархан-Уул зэрэг зургаан аймагт хэрэгжүүлэх бөгөөд тус бүр нэг суманд төсөл хэрэгжих юм. Харин Ховд, Хөвсгөл аймгуудад тус бүр хоёр суманд төслийг хэрэгжүүлэхээр болжээ.   

Энэхүү уулзалт хэлэлцүүлгийн өмнө төслийн баг аймгийн удирдлагуудтай уулзаж төслийн талаар аймаг орон нутагтай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. Ховд аймгийн хувьд Мөст, Дуут сумдад уг төсөл хэрэгжинэ. Учир нь тус сумдын хувьд сарлаг их байдаг бөгөөд сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг  түшиглэн иргэдийг ажил, орлоготой байлгах тал дээр түлхүү анхаарч ажиллах зорилготой юм. Мөн хүнсний ногоо болон жимс жимсгэнийг ихээр үйлдвэрлэж худалдаанд гаргах замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлж ажлын байраар хангах бодлого барин ажиллана гэдгээ төслийн зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.   

Энэхүү уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд сүү сүүн бүтээгдэхүүн болон хүнсний ногоо тариалагчид хамтран баг болон ажиллах бөгөөд хамтарч нэгдсэн байдлаар аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх төсөл бичиж оролцвол дээрх төслийн зүгээс арга зүйн болон бусад чиглэлүүдээр дэмжин ажиллах боломжтой юм. Мөн уг төслийн хүрээнд жилд хоёр удаа уулзаж төслийн явц болон үр дүнгийн талаар хэлэлцэх ажээ.    

Ж.САР

- share

Сэтгэгдэл (0)