Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх АНУ-ын Энхтайваны корпусын Сайн дурын ажилтнуудтай уулзаж санал солилцлоо. Ховд аймгийн хэмжээнд энэ жил зургаан сайн дурын ажилтан ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагаас монгол улсад 60 гаруй хүн ажилладаг байна. Сайн дурын ажилтнууд нь тухайн орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан мэргэжилтнүүдээ ажлуулдаг. Энэ жилийн тухайд Ховд аймагт эрүүл зөв хооллолт, боловсролын чиглэлийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Тухайлбал, хүүхэд залуучууд болон багш нар луу чиглэн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд тухайн салбарт болон байгууллагууд нэлээдгүй ажил арга хэмжээг зохион явуулжээ. Тухайлбал, “Воу’s too man” буюу хөвгүүдийн боловсрол, ёс зүй, хандлага, хувь хүний хөгжил төлөвшилд зориулан зуны амралтаар зуслан дээрх арга хэмжээг зохион явуулсан нь үр дүнтэй байсныг онцолж байлаа. Мөн “Сайн аав” хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлсэн зэрэг тухайн салбарын эрэлт хэрэгцээ хүсэлтэд тулгуурлан байгууллага, олон нийт рүү чиглэсэн ажил арга хэмжээг хийж хэрэгжүүлэх боломж их байгааг сайн дурын ажилтнуудын зүгээс онцолж байлаа.

  

Ж.САР

- share

Сэтгэгдэл (0)