Аймгийн Засаг даргын захирамжаар Нийгмийн Бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэгээр ахлуулсан ЗДТГ, ЭМГ, МХГ, БОЭТ-ийн холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг БОЭТ-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудал болон цаашид анхаарч ажиллах асуудлуудыг авч хэлэлцлээ.

Ховд аймагт өмнөх жилүүдэд нялхсын эндэгдэл, хүн амын дундах хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байсан бөгөөд цаашид эрсдэлийг бууруулах зорилгоор нөлөөлж буй хүчин зүйлсийг олж бууруулах арга замыг судлан шат дараатай арга хэмжээ авахаар ажлын төлөвлөгөө боловсрууллаа. Мөн түүнчлэн тус байгууллагын эмч мэргэжилтнүүдийн цаг ашиглалтыг сайжруулах, үйлчлүүлэгчидтэй  харьцах харилцаа хандлагыг сайжруулах талаар ажлын хэсэг үүрэг чиглэл өглөө. Харин Амаржих тасгын хувьд үйлчилж буй хүн амын нөхцөл байдлаас үүдэн бүтэц орон тоогоороо ажиллавал нийт 8 их эмч ажиллах ёстой. Гэтэл одоогоор дөрвөн их эмч, 17 эх баригч ажиллаж байна. Мөн нярайн эмч дутагдалтай байна. Тиймээс цаашид эмч нарын нөөцийг бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг амаржих газрын эрхлэгч онцолж байлаа.  

Мөн түүнчлэн БОЭТ-ийн хувьд Бельгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжих төслийг хүлээж тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэлгүй олон жил болж байгаа нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг тэр бүр хангаж чадахгүй байгааг БОЭТ-ийн удирдлагууд онцолж байлаа. Дашрамд дуулгахад тус төслийн тоног төхөөрөмж нь Монгол улсын Засгийн газраас оруулах хөрөнгө оруулалтаас улбаалан нийлүүлэгдэхгүй явсаар байгаа. Харин 2018 оны төсөвт уг төслийн дийлэнх хувийг шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн хувийг төсвийн тодотголоор оруулж шийдүүлэхээр хүлээж байгааг ЭМЯ-ны дэд сайд мэдээлж байсан.

Ийнхүү дээрх ажлын хэсэг тус байгууллагын тасаг нэгжүүдээр орж ажилтан албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо. Цаашид энэ хүрээнд 10 хоногийн хугацаанд ажиллаж иргэд, үйлчлүүлэгчдийн дунд Санал хүсэлтийн хайрцаг ажиллуулах юм байна. 

Ж.САР

- share

Сэтгэгдэл (0)