Аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд бүх төсөвт байгууллага болон сумдын санхүүч нягтлан бодогч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалт боллоо. Санхүү төрийн сангийн хэлтэс, “Тунгалаг бүртгэл хөтөлбөр”, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран “Санхүүгийн ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт хоёр өдрийн сургалтыг 10 сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Улсын сехторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын /УСНББОУС/ хэрэгжилт, Санхүү төрийн сангийн үйл ажиллагаа, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт, иргэдийн оролцоог сайжруулах зорилгоор явагдаж байгаа уг сургалтанд аймаг, сумдын Санхүү албаны дарга, төсвийн байгууллагуудын нягтлан бодогч, орон нутгийн хөгжлийн сан харуицсан мэргэжилтэн гээд 130 гаруй хүн хамрагдлаа.  

Уг сургалтын үр дүнд төсвийн төлөвлөлт, хэрэгжилт түүнд тавих хяналт, санхүүгийн мэдээ, тайлангийн гаргалт сайжирч, ил тод нээлттэй байх боломж бүрдэх санхүүгийн ажилтнуудын мэдлэг ур чадвар сайжирч санхүүгийн зөрчлийн хэмжээ буурна гэж үзэж байна. Мөн түүнчлэн аймгийн хэмжээний өр авлагыг цэгцэлж барагдуулах тухай Засаг даргын захирамжын дагуу холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө.  

- share

Сэтгэгдэл (0)