Ховд аймагт "Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 25 жилийн ой", НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын аймгийн IV зөвлөгөөн, сургалтын арга хэмжээ боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн нарын аймаг орон нутгийн удирдлагууд, үе үеийн НӨУБ-ын сонгуультан, ажилтан, албан хаагчид зэрэг 200 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр Нутгийн удирдлагын тогтолцоог нутагшуулан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгчид, үе үеийн удирдлагууд, идэвхтэн сонгуультнууд, төрийн албан хаагчид, аймаг сумын ИТХ-ын ажлын албанд ажиллаж байсан ахмад ажилтнууд, урилгаар оролцож байгаа хүндэт зочид төлөөлөгчдөөс нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулав.      

- share

Сэтгэгдэл (0)