Монгол улсад эм хангамжийн байгууллага үүсч хөгжсөний 94 жил, Ховд аймагт Эм ханганжийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Эрүүл мэндийн газрын дарга Мягмарсүрэн, БОЭТ-ийн дарга Б.Амаржаргал нар болон бусад эм ханганжийн салбарын байгууллагын эрхлэгч, эм зүйч, ажилтнууд оролцлоо. Энэ хүрээнд эм хангамжийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтнууд болон салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүсийг шагнаж урамшуулсан юм. Мөн Ховд аймагт эм хангамжийн салбар үүсэн байгуулагдаж байсан түүхэн үеэ ахмад буурлууд дурсамж болгон хуваалцаж байлаа.  Дашрамд дуулгахад Ховд аймагт өдгөө 20-иод эмийн сан үйл ажиллагаагаа явуулж байна.    

- share

Сэтгэгдэл (0)