АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 15 ДУГААР ХУРАЛ

 

           2017 оны  10 дугаар  сарын  03-ны  өдрийн 14 цаг 35  минутад   эхэлж,  мөн өдрийн 

16 цаг 55 минут  хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  2 цаг 20 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1

“Жендэрийн  тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай

“Жендэрийн  тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн төслийг  дэмжин, хэлэлцэх явцад гарсан   саналыг тусгаж,    аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөрт үүрэг болгов.

2

“Олон нийтийн оролцоот сургууль-хүний хөгжлийн төв” аймгийн дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай

“Олон нийтийн оролцоот сургууль-хүний хөгжлийн төв” аймгийн дэд хөтөлбөрийн төслийг дэмжин, хэлэлцэх явцад гарсан   саналыг тусгаж,     аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргынТамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч , Б.Гантөмөрт үүрэг болгов.

3

Аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн төслийн тухай

Аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн төслийг дэмжин, хэлэлцэх явцад гарсан   саналыг тусгаж,     аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхэд үүрэг болгов.

4

“Гурван Сэнхэр төвтэй таван од  аялал жуулчлал”-ын аймгийн  дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай

“Гурван Сэнхэр төвтэй таван од  аялал жуулчлал”-ын аймгийн  дэд хөтөлбөрийн төслийг дэмжин, хэлэлцэх явцад гарсан   саналыг тусгаж,     аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхэд үүрэг болгов.

 

5

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын  шийдвэрлэлтийн 2017 оны 3 дугаар улирлын  мэдээ тайлангийн тухай

 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын  шийдвэрлэлтийн 2017 оны 3 дугаар улирлын  мэдээ тайланг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж, аймгийн сайтад байршуулж ажиллахыг         Төрийн    захиргааны      удирдлагын   хэлтсийн    дарга Б.Ганболд, мэргэжилтэн   М.Отгонхишиг нарт үүрэг болгов.

                                                АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

    

        АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 14 ДҮГЭЭР ХУРАЛ

 

           2017 оны  08 дугаар  сарын  01-ний  өдрийн 10 цаг 35  минутад   эхэлж,  мөн өдрийн  12 цаг 10 минут  хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  1 цаг 35 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай

 

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөрийн төслийг дэмжиж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн ЭМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Мягмарсүрэнд үүрэг болгов.

2

Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн  хэрэгжилт, захиргааны  болон төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ,  үнэлгээ хийх аргачлалын төсөл  хэлэлцэх тухай

Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн  хэрэгжилт, захиргааны  болон төсвийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ,  үнэлгээ хийх аргачлалын төсөл  хэлэлцэх явцад гарсан саналыг тусгаж, аймгийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулж танилцуулахыг аймгийн  Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Солонгод үүрэг болгов.

3

“Шилмэл мал” дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэх  тухай

Шилмэл мал ” дэд хөтөлбөрийн төслийг    дэмжиж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхэд үүрэг болгов.

4

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр  2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тухай

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр  2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг дэмжиж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхэд үүрэг болгов.

5

Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд  хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн танилцуулга

1. Аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд  хөгжүүлэх үндсэн чиглэлийн  хэрэгжилтийн явцад хяналт тавьж, удирдлагаар хангаж ажиллахыг хэлтсийн дарга нарт

2.Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповронд  сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийн төсөл боловсруулж танилцуулахыг Төрийн захиргааны  удирдлагын хэлтсийн даргад тус тус  үүрэг болгов.

6

Орон нутгийн хөрөнгө оруулалтын төсвийн төсөл

Орон нутгийн хөрөнгө оруулалтын төсвийн төслийг хэлэлцэх явцад гарсан саналыг тусгаж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонхандад үүрэг болгов.

 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

   АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 13 ДУГААР ХУРАЛ

 

           2017 оны  07 дугаар  сарын  05-ны  өдрийн 10 цаг 55  минутад   эхэлж,  мөн өдрийн  11 цаг 35 минут  хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  40 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын  шийдвэрлэлтийн 2017 оны II улирлын  мэдээ тайлангийн тухай

 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын  шийдвэрлэлтийн 2017 оны II улирлын  мэдээ тайланг  Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж, аймгийн сайтад байршуулж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын   хэлтсийн дарга Б.Ганболд,  мэргэжилтэн   М.Отгонхишиг нарт үүрэг болгов.

 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     

        АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 12 ДУГААР ХУРАЛ

 

           2017 оны  06 дугаар  сарын  22-ны  өдрийн 10 цаг 25  минутад   эхэлж,  мөн өдрийн  11 цаг 55 минут  хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  1 цаг 30 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1

Монгол Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Ерөнхий сайдын захирамж, албан даалгавар, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, хуралдааны тэмдэглэлийн ховд аймагт холбогдолтой  шийдвэрүүдийн хэрэгжилтийн явцын тухай

 

1.Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвөлгөөнд хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийх

2.Монгол улсын их хурлын тогтоол, ерөнхийлөгчийн зарлиг, ерөнхий сайдын захирамж, албан даалгавар, засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, хуралдааны тэмдэглэлийн ховд аймагт холбогдолтой  шийдвэрүүдийн   хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн  тайланг  биелэлтийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж, www.unelgee.gov.mn сайтад байршуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын

үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Солонго, тус хэлтсийн мэргэжилтэн Ц.Оюунчимэг нарт үүрэг болгов.

2

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс Ховд аймагт холбогдолтой

хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийн явцын тухай

 

1.Аймгийн удирдах ажилтны шуурхай зөвөлгөөнд хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл хийх

2. Засгийн газрын үйл ажиллагааны Хөтөлбөрөөс Ховд аймагт холбогдолтой х эрэгжүүлэх арга хэмжээний  хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн  тайланг  биелэлтийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж, www.unelgee.gov.mn сайтад байршуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Солонго, тус хэлтсийн мэргэжилтэн Ц.Оюунчимэг нарт үүрэг болгов.

                                                АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

   АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 11 ДУГААР ХУРАЛ

 

           2017 оны  05 дугаар  сарын  30-ны  өдрийн 19 цаг 10  минутад   эхэлж,  мөн өдрийн  20 цаг 45 минут  хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  1 цаг 35 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1

Газар зохион  байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Буянт сумын Норжинхайрхан багийн Хөх булан 6 га ШТС гэснийг хасах, Цэцэг сумын Хажинга багийн Хөшөөтийн засмал зам дагуу  үйл  ажиллагаа явуулж байгаа  компаниудын зүүн талд худалдаа үйлчилгээний 3 га гэснийг 1 га болгох,  мөн багийн авто зогсоол, кемт гэснийг  10 га гэснийг 2 га болгох, Манхан сумын Төгрөг гол багийн Гурван замын орчимд 0,25 га газаар цэнэглэх станц гэснийг хасах, Ховд сумын Баянбулаг багийн Бугат үзүүрээс  Халзан үзүүр хүртэл  100 га таримал мод, ургамал тариалах, ойжуулах газрыг хасах, Жаргалант сумын  420 айлын  29.4 га газар өвөл хасагдаж ерөнхий төлөвлөгөө зөрчиж байгаа тул хасах, сумдад тавигдаж байгаа  авто замуудыг нэж оруулах,  Жаргалант суманд зөрчилтэй газрын  төлөвлөгөөг хавсралтаар оруулж, хариуцах эзэнд аймгийн Засаг дарга, Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газар,   Мэргэжлийн    хяналтын    газрыг    жагсаалтанд      оруулах,    газар зохион  байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцэх явцад гарсан саналуудыг дэмжиж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Дөлбадралд үүрэг болгов.

                                                АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 10 ДУГААР ХУРАЛ

 

           2017 оны  05 дугаар  сарын  24-ний  өдрийн 09 цаг 20  минутад   эхэлж,  мөн өдрийн  11 цаг 30 минут  хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  1 цаг 50 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1

Орон нутгийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах, цаашдын зорилтын тухай

Орон нутгийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах, цаашдын зорилтын талаарх мэдээлэлд гарсан саналыг тусгаж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонхандад үүрэг болгов.

2

Төсвийн, орон нутгийн  өмчийн болон аж ахуйн нэгж байгууллагууд, төсөл, сангуудын 2016 оны  жилийн эцсийн санхүүгийн тайлан, тэнцлийг хүлээн авсан дүн, цаашид авах арга хэмжээний тухай

Төсвийн, орон нутгийн  өмчийн болон аж ахуйн нэгж байгууллагууд, төсөл, сангуудын 2016 оны  жилийн эцсийн санхүүгийн тайлан, тэнцлийг хүлээн авсан дүн, цаашид авах арга хэмжээний тухай мэдээллийг дэмжиж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонхандад үүрэг болгов.

3

Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх  журамд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай

Хөндөгдсөн газарт нөхөн сэргээлт хийх  журамд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай төслийг дэмжиж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболдод үүрэг болгов.

4

“Ховд брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах журмын төслийн тухай

“Ховд брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах журмын төслийг дэмжин хэлэлцэх явцад гарсан   саналыг тусгаж,   аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхэд  үүрэг болгов.

5

Соёлын биет  бус өвийг өвлөн уламжлагчид мөнгөн урамшуулал олгох журмын төслийн тухай

Соёлын биет  бус өвийг өвлөн уламжлагчид мөнгөн урамшуулал олгох журмын төслийг дэмжиж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын  хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөрт үүрэг болгов.

 

6

Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр  хамгаалуулах журмын төслийн тухай

Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр  хамгаалуулах журмын  төслийг дэмжиж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын  хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөрт үүрэг болгов.

                                                АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР  

      

 

  АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 09 ДҮГЭЭР ХУРАЛ

 

           2017 оны  04 дүгээр  сарын  27-ны  өдрийн 16 цаг 00  минутад   эхэлж,  мөн өдрийн  19 цаг 05 минут  хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  3 цаг 05 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1.

Ховд аймагт “Авто замын  байгууламж сэтлэх ажлын зөвшөөрөл олгох, гүйцэтгэх журам”-ын төсөл хэлэлцэх тухай

 

 

 

Аймгийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж сэтлэх ажлын зөвшөөрөл олгох, гүйцэтгэх журам” гэж найруулга хийж, журмын  төслийг  дэмжин, хэлэлцэх явцад гарсан саналыг тусгаж аймгийн Иргэдийн     Төлөөлөгчдийн     Хурлын    Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхэд үүрэг болгов.

2

Бий биелгээний наадам, дөрвөн бэрх танин мэдэхүйн нэвтрүүлгийн тухай

 

Бий биелгээний наадам, дөрвөн бэрх танин мэдэхүйн нэвтрүүлгийг хугацаанд нь чанартайзохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын  хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөрт үүрэг болгов.

3

“Ахмадаа ачлая” аймгийн дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэн батлах тухай

“Ахмадаа ачлая” аймгийн дэд хөтөлбөрийн төслийг дэмжиж,     аймгийн         Иргэдийн     Төлөөлөгчдийн     Хурлын      Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын  хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөрт үүрэг болгов.

4

“Гэр бүлийн хөгжил, хамгааллыг  дэмжих”  аймгийн дэд хөтөлбөрийн төсөл хэлэлцэн батлах тухай

“Гэр бүлийн хөгжил, хамгааллыг  дэмжих”  аймгийн дэд хөтөлбөрийн төслийг дэмжиж,     аймгийн         Иргэдийн     Төлөөлөгчдийн     Хурлын      Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Д.Бямбасүрэнд үүрэг болгов.

5.

Бий биелгээний наадам, дөрвөн бэрх танин мэдэхүйн нэвтрүүлгийн тухай

 

Бий биелгээний наадам, дөрвөн бэрх танин мэдэхүйн нэвтрүүлгийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган,  хугацаанд нь чанартай зохион байгуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөрт үүрэг болгов.

                                                АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

    

 

  АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 08 ДУГААР ХУРАЛ

 

           2017 оны  04 дүгээр  сарын  17-ны  өдрийн 16 цаг 00  минутад   эхэлж,  мөн өдрийн  19 цаг 10 минут  хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  3 цаг 10 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1

 Ховд аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын танилцуулга

Ховд аймгийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдлын танилцуулгыг сонсож санал солилцож, цаашид хамтран ажиллахыг аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхболдод зөвлөв.

2

“Тайван Амгалан Ховдчууд” хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай

“Тайван Амгалан Ховдчууд” хөтөлбөрийн төслийг дэмжиж,     аймгийн         Иргэдийн     Төлөөлөгчдийн     Хурлын      Тэргүүлэгчдийн

хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Б.Мөнхбатад үүрэг болгов.

3

“Чадварлаг-Ховдчууд” хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай

“Чадварлаг-Ховдчууд” хөтөлбөрийн төслийг дэмжин, хэлэлцэх   явцад   гарсан   саналыг   тусгаж,   аймгийн   Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын  хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөрт үүрэг болгов.

4

“Олон үндэстэн ястны өв соёл” хөтөлбөрийн төсөл хэлэлцэх тухай

“Олон үндэстэн ястны өв соёл” хөтөлбөрийн төслийг  дэмжин, хэлэлцэх   явцад   гарсан   саналыг   тусгаж,   аймгийн   Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын  хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөрт үүрэг болгов.

5

Ховд аймгийн  Ногоон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2016-2026 оны төлөвлөгөөний төсөл хэлэлцэх тухай

Ховд аймгийн  Ногоон хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 2016-2026 оны төлөвлөгөөний төслийг  дэмжин, хэлэлцэх   явцад   гарсан   саналыг   тусгаж,   аймгийн   Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхэд үүрэг болгов.

6

Нягтлан бодох бүртгэлийн “Тунгалаг бүртгэл” хөтөлбөр

Нягтлан бодох бүртгэлийн “Тунгалаг бүртгэл”  хөтөлбөрийн төслийг  дэмжиж,   аймгийн   Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонхандад үүрэг болгов.

                                                АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 07 ДУГААР ХУРАЛ

 

           2017 оны  03 дугаар  сарын  30-ны  өдрийн 15 цаг 15  минутад   эхэлж,  мөн өдрийн  17 цаг 40 минут  хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  1 цаг 25 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1

”Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид өгөх хэрэглэгчийн үнэлгээ-2016” судалгааны тайлангийн тухай

 

1.Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид өгөх хэрэглэгчийн үнэлгээ-2016” судалгааны тайланд тусгагдсан цаашид анхаарах ажил, үйлчилгээний талаарх дүгнэлт зөвлөмжийг байгууллагуудад хүргүүлж, зөвлөмжийн мөрөөр хийх ажлын төлөвлөгөө гаргаж батлуулах

2.Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжид өгөх хэрэглэгчийн үнэлгээ-2016” судалгааны тайланг аймгийн Хяналт-шинжилгээ үнэлгээний  2016 оны тайлангийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Д.Солонгод  тус тус үүрэг болгов.

2

Аймгийн Хяналт шинжилгээ үнэлгээний тайлангийн тухай

1.Аймгийн Хяналт-шинжилгээ үнэлгээний  2016 оны тайланг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч  Д.Солонгод үүрэг болгов.

3

Хөрөнгө оруулалтын  санхүүжилтийн эрх нээх, гүйцэтгэлд хяналт тавих журмын төсөл хэлэлцэх тухай

1.Хөрөнгө оруулалтын  санхүүжилтийн эрх нээх, гүйцэтгэлд хяналт тавих журмын төсөл хэлэлцэх явцад гарсан саналыг тусган дахин боловсруулж  танилцуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхэд үүрэг болгов.

                                                АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

       АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 05 ДУГААР ХУРАЛ

 

           2017 оны  02 дугаар  сарын  15-ны  өдрийн 16 цаг 10  минутад эхэлж,  мөн өдрийн  17 цаг 35 минут хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  1 цаг 25 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1

Аймгийн Алдарт уяач шалгаруулах тухай

1.Алтай сумын иргэн Д.Мягмаржав, Б.Түмэннасан, Булган сумын иргэн Б.Баасандорж, Ч.Отгонбаатар, Ц.Батхуяг, Ж.Батхишиг, Буянт сумын иргэн Г.Наянтай, Дарви сумын иргэн Д.Лхагвасүрэн, Д.Ханбат, Зэрэг сумын иргэн Д.Тамир, Манхан сумын иргэн Т.Давхарбаяр, Мөст сумын иргэн Х.Лувсанпүрэв, Р.Нямгэрэл, Мянгад сумын иргэн С.Пүрэвжамц, Г.Баянзул, Үенч сумын иргэн А.Батсүх, Цэцэг сумын иргэн Я.Буджав, Чандмань сумын иргэн Д.Энхбаатар, О.Эрхэмбаяр, Жаргалант сумын иргэн Л.Ганболд, Ө.Палам, Д.Батхуяг, З.Энхболд, Б.Ням-Очир, Н.Цэнд-Аюуш, Б.Алтанхуяг, Ц.Цогтбаяр, Я.Ганболд, Ш.Батсүх, Д.Мягмарсүрэн, Л.Ишхүү нарыг  аймгийн “Алдарт уяач цол”-оор, Жаргалант сумын  иргэн Ц.Алтан-Очир, Дарви сумын иргэн  Э.Билгүүн, Манхан сумын иргэн Б.Лхагвасүрэн нарыг “Алтан хараацай” цолоор тус тус шалгаруулахаар  олонхийн саналаар дэмжиж,   цол олгох тухай аймгийн Засаг даргын захирамж төлөвлөж танилцуулахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболдод үүрэг болгов.

2

Аймгийн Есөн алдартан шалгаруулах тухай

1.Төр захиргааны салбараас Л. Батбаяр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, спортын салбараас С.Ганхуяг Биеийн тамир, спорын газрын  багш-дасгалжуулагч, барилга, дэд бүтцийн салбараас Ц.Цэндхүү Барилгачдын холбооны тэргүүн,  соёл урлагийн салбараас Ч.Баатарсүрэн ХДТ-ын хөгжимчин, хөөмийчин, Хөдөө аж ахуйн салбараас З.Тоня  Алтай сум “Мэнд сүрэг” Мал эмнэлэг Үржлийн нэгжийн захирал, санхүүгийн салбараас Ц.Давааням Санхүү хяналт аудитын албаны улсын ахлах байцаагч, Эрүүл мэндийн салбараас Р.Мөнхтуяа БОЭТ-ийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн сувилагч, боловсролын салбараас Д.Батгэрэл ЕБ-ын 6 сургуулийн математик, мэдээлэл зүйн багш, Үйлдвэрлэл  худалдаа, үйлчилгээ Д.Өлзийхишиг “Баясгалант өндөр хөхий”  ХХК-ны  захирал нарыг шалгаруулахаар  олонхийн саналаар дэмжиж,   есөн алдартан шалгаруулах  тухай аймгийн Засаг даргын захирамж төлөвлөж танилцуулахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболдод үүрэг болгов.

 

                                                АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

     АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 04 ДҮГЭЭР  ХУРАЛ

 

           2017 оны  02 дугаар  сарын  01-ний  өдрийн 09 цаг 30  минутад эхэлж,  мөн өдрийн  12 цаг 00 минутад түр  завсарлан 13 цаг 30 минутад эхэлж, мөн өдрийн 16 цаг 25 минут хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  5 цаг 25 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1

Аймгийн аварга малчин,  фермер,  тариаланч  шалгаруулах  тухай

1.Аймгийн аварга малчин,  фермер,  тариаланч  шалгаруулах  журмын  дагуу 16 сумаас 36  малчны тодорхойлолтыг хянаж, аймгийн аварга малчнаар, 1 фермерийг аймгийн аварга фермерээр, 5 тариаланчийг аймгийн аварга тариаланчаар тус тус шалгаруулахаар шийдвэрлэв.

2

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцын тухай танилцуулга

1.Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн Ховд  аймагт холбогдолтой  хэрэгжүүлэх арга хэмжээний  хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн  тайланг  биелэлтийн    хамт     Засгийн      газрын      Хэрэг      эрхлэх     газарт        хүргүүлж, www.unelgee.gov.mn сайтад байршуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Солонго, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Мянганбанзрагч нарт үүрэг болгов.

3

Аймгийн шагналын журам хэлэлцэх тухай

1.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 131 дүгээр тогтоолоор  батлагдсан “Аймгийн шагналын журам” –д  аймгийн Засаг  даргаас олгох шагналыг  нэмэлтээр тусгасан төсллийг боловсруулж аймгийн   Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны  удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболдод үүрэг болгосугай.

4.

Эх хүүхдийн ээлтэй тусламж үйлчилгээ хөтөлбөрийн   тухай

1.Эх хүүхдийн ээлтэй тусламж үйлчилгээ хөтөлбөрийн    төслийг дэмжин, хэлэлцэх явцад гарсан саналыг тусгаж,   аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын  хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөрт үүрэг болгосугай.

5.

Эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн  тухай

1.Эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хөтөлбөрийн  төслийг дэмжин, хэлэлцэх явцад гарсан саналыг тусгаж,   аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдийн  хуралдаанаар  хэлэлцүүлэхийг  аймгийн

Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын  хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөрт үүрэг болгосугай.

6

Үйлчлүүлэгчийн ээлтэй орчин хөтөлбөрийн тухай

1.Үйлчлүүлэгчийн ээлтэй орчин хөтөлбөрийн төслийг дэмжин, хэлэлцэх   явцад   гарсан   саналыг   тусгаж,   аймгийн   Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын  хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөрт үүрэг болгосугай.

7

Спортын аварга хөтөлбөрийн  тухай

1.Спортын аварга хөтөлбөрийн төслийг дэмжин, хэлэлцэх   явцад   гарсан   саналыг   тусгаж,   аймгийн   Иргэдийн  Төлөөлөгчдийн

Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын  хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөрт үүрэг болгосугай.

8

ОНӨААТҮГ-уудад хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн дүнгийн тухай

1.Шим ус ОНӨААТҮГ-ын бизнес төлөвлөгөө баталж, бүтэц орон тоог  шинэчлэн, удирдлагын менежментийг сайжруулах  чиглэлийг  ТУЗ-д хүргүүлэх,  аймгийн Засаг даргатай гэрээ байгуулж, дүгнүүлж ажиллах

2.Мянган угалзалт ОНӨААТҮГ-ын удирдлагыг өөрчилж, ашигтай ажилладаг болгох, шинээр стратеги төлөвлөгөө батлуулах, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулах, дүгнүүлэх

3.Мянган угалзалт ОНӨААТҮГ-ын Мянган угалзат Зочид буудлыг  аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албанд шилжүүлж, үр ашигтай ажиллуулах

4.Чандмань Бит ОНӨААТҮГ-ыг татан буулгаж, өмч хөрөнгийг  дуудлага худалдаагаар зарж, ахуй үйлчилгээ бизнес инкубатар хэлбэрээр үйл ажиллагааг үргэлжлүүлэх

5.Ховд суварга ОНӨААТҮГ-ыг ашигтай ажилладаг болгох, шинээр бизнес төлөвлөгөө батлуулах, аймгийн Засаг даргатай гэрээ байгуулах, дүгнүүлэх

6.Эрч хүч ОНӨААТҮГ-ыг татан буулгахгүйгээр үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөн орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр ажиллуулах

7.Орлого зарлагын төлөвлөгөөг салбар бүрээр батлуулах

8.Эрч хүч ОНӨААТҮГ-ын хэрэгжүүлж байгаа хот тохижуулах чиг үүргийг  шинээр   байгуулагдах Хот тохижилтын газарт  шилжүүлэн, бүтэц орон тоог батлуулах зэрэг дээрх  асуудлыг  аймгийн   Иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гомбосүрэн нарт үүрэг болгосугай.

                                                АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

             АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 03 ДУГААР  ХУРАЛ

 

 

           2017 оны  01 дүгээр  сарын  25-ны  өдрийн 15 цаг 45  минутад эхэлж,  мөн өдрийн  17 цаг 20 минут хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  1 цаг 35 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1

Зөвшөөрөлгүй баригдсан барилга, орон сууцны тухай

1.Газрын зөвшөөрөлгүй баригдсан барилга, орон сууцны талаар  аймгийн Засаг даргын захирамж төлөвлөн гаргаж,  хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, Газрын харилцаа,барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Дөлбадрал нарт  үүрэг болгов.

2

Аймгийн аварга, хошой аварга малчин, саальчин, фермер,  тариаланч, аварга тариаланч хамт олон шалгаруулах журам хэлэлцэх тухай

1.Аймгийн аварга, хошой аварга малчин, саальчин, фермер,  тариаланч, аварга тариаланч хамт олон шалгаруулах журмыг хэлэлцэх явцад гарсан   нэмэлт саналыг тусгаж, аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулахыг  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхэд үүрэг болгов.

3

Аймгийн хэмжээнд 2017 онд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнүүдийн төлөвлөгөөний төсөл

1.Аймгийн хэмжээнд 2017 онд зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнүүдийн төлөвлөгөөний төслийг дэмжиж,  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Ганболдод үүрэг болгов.

                                                АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

   

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 02 ДУГААР  ХУРАЛ

 

 

           2017 оны  01 дүгээр  сарын  03-ны  өдрийн 14 цаг 25  минутад эхэлж,  мөн өдрийн  15 цаг 20 минут хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  55 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1

Улсын аварга малчин,  улсын аварга тариаланчийн болзол хангасан  тодорхойлолт хэлэлцэж уламжлах тухай

Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Магсарын Батхүү, Чандмань сумын Жаргалант багийн малчин Дашдоржийн Нямгэрэл, Алтай сумын Алтангадас багийн малчин Адуучийн Батжаргал нарыг “Улсын аварга малчин”-аар, Жаргалант сумын Хайрхан багийн тариаланч Лхамсүрэнгийн Цэцэгсүрэн, Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Жигжидийн Хартолгой нарыг “Улсын аварга тариаланч”-аар тус тус  шагнуулах саналыг  дэмжиж тодорхойлолтыг Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Улсын аварга малчин”, “Улсын аварга тариаланч” шалгаруулах комисст уламжлахыг аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баатарзоригт үүрэг болгов.

                                                АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

      АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ЗӨВЛӨЛИЙН 01 ДҮГЭЭР  ХУРАЛ

 

 

           2017 оны  01 дүгээр  сарын  02-ны  өдрийн 14 цаг 30  минутад   эхэлж,  мөн өдрийн  16 цаг 05 минутад  хүртэл аймгийн Засаг даргын  уулзалтын танхимд хийж, нийт  01 цаг  35 минут хуралдав.

 

дд

Хэлэлцсэн асуудал

Хурлаас гарсан шийдвэр

1

Загас агнуурын тухай

2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн  Засаг даргын зөвлөлийн хурлын шийдвэрийг  хүргүүлж, холбогдох асуудлын бэлтгэл ажлыг хангаж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүхэд үүрэг болгов.

2

Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн явцын тухай  танилцуулга

Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэрийн  Ховд  аймагт холбогдолтой  хэрэгжүүлэх арга хэмжээний  хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн  тайланг  биелэлтийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж, www.unelgee.gov.mn сайтад байршуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Солонго, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Гантөмөр нарт үүрэг болгов.

3

Улсын аварга малчин, тариаланчийн болзол хангасан  тодорхойлолт хэлэлцэж уламжлах тухай

Улсын аварга малчин, тариаланчийн болзол хангасан  тодорхойлолтын ажлын үзүүлэлтийг дахин эрэмбэлж, улсын хошой аваргаар шалгаруулах малчин байгаа эсэхийг дахин нягталж зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Баатарзоригт үүрэг болгов.

 

 

                                                АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

- share

Сэтгэгдэл (0)