Долоо хоног бүрийн Лхагва гарагийг Засаг даргын зөвлөлийн хурал хийж байхаар тогтсон. Энэ дагуу 10 сарын 25 буюу Лхагва гарагт Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Уг хурлаар дараах таван хөтөлбөрийг хэлэлцүүлэн гурван дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-д хүргүүллээ. Тухайлбал, “Залуу  малчин” аймгийн дэд хөтөлбөрийн төсөл, “Цахим номын сан” аймгийн дэд хөтөлбөрийн төсөл, “Оюун түлхүүр” аймгийн дэд хөтөлбөрийн төсөл зэрэг хөтөлбөрүүдийг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дэмжлээ. Харин Ховд аймгийн “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах” дэд хөтөлбөрийн төсөл, “Зөв хөдөлмөрч залуу аймгийн дэд хөтөлбөрийн төсөл зэрэг хоёр хөтөлбөрийг дахин сайжруулж дараагийн хурлаар оруулж ирэхийг үүрэг болголоо. Зөвлөлийн хуралд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, орлог дарга Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ТЗУХ-ийн дарга Б.Ганболд, ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүх нар болон бусад холбогдох албаны мэргэжилтэн, газрын дарга нар оролцож хөтөлбөрүүдийнхээ төслийг танилцуулж хэлэлцүүллээ. Ингээд дээрх хөтөлбөрүүд нь аймгийн ИТХ-аар хэлэлцэхэд бэлэн болж байгаа юм. ИТХ-аар шийдвэрлэгдэн батлагдвал цаашид хэрэгжиж эхлэх юм.  

- share

Сэтгэгдэл (0)