УИХ-ын гишүүн Д.Гантулга  Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон холбогдох албаныхантай уулзсанаар Ховд аймаг дахь ажил эхэллээ. Үүний дараагаар аймгийн төрийн албан хаагчдад зориулан Менежерээс манлайлад лекцээ уншсан байна. Мөн Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний 96 жилийн ойг тохихолдуулан цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Хатанбаатар Магсаржавын нэрэмжит зэвсэгт хүчний 123-р анийн ёслолын жагсаалд оролцож, Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэлээ.  Тэрээр залуу малчдыг дэмжиж, малжуулахад нь хувь нэмрээ оруулахаар “Залуу малчдыг дэмжих аян”-ыг ийнхүү санаачилан өнгөрсөн 02-р сараас эхлэн зохион байгуулж байна. Мөн аяны хүрээнд аймгуудад ажиллахдаа  12 дугаар ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох чиглэлээр мэдээлэл өгөх, манлайллын ур чадварын талаар албан хаагчдын мэдлэгийг нэмэгдүүлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг танилцуулах зэргээр ажиллаж байгаа юм.  УИХ-ын гишүүн Д.Гантулга  аймгийн малчид уяачидтай уулзалт зохион байгуулж Монголын морин спорт залуу уяачдын холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлийг байгуулах юм байна.  Мөн аяны хүрээнд  аймаг тус бүрээс нэг малчин өрх сонгож тавин эм төлөг бэлэглэж байгаа юм. Энэхүү малчин өрхийг сонгохдоо малгүй өрхийг бус мал маллахад ур ухаан, хөдөлмөрөө шингээж ажиллаж байгаа шилдэг залуу малчныг хамруулж байгаагаараа онцлог юм. Ингэснээр өсөх ирээдүйтэй, залуу малчин өрхийг дэмжиж, шилдэг малчдын эгнээг бататгаж байна. Хөтөлбөрийн төгсгөлд “Залуу малчин аян”-ыг дэмжин хамтран ажиллаж байгаа поп опера Увертюра хамтлаг Монгол минь тоглолтоо толилуулах юм байна.

- share

Сэтгэгдэл (2)

  • Huuhen gantulga huuhen haij ochoo yu

    2017-07-31 14:42:28
  • ЮУГААР МАНЛАЙЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛОО?

    2017-09-04 03:07:48