Өнөөдөр Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал болж тус хурлаар зургаан асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Нийгмийн салбарт хэрэгжүүлэхээр батлагдсан хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явцын үр дүнгийн  талаар сонсгол хийж үүрэг чиглэл өглөө. Мөн Хүүхэд бүр цэцэрлэгт аймгийн дэд хөтөлбөрийн  төсөл хэлэлцсэн бөгөөд тус хөтөлбөрийг түр хугацагаар хойшлууллаа. Учир нь “Хүүхэд бүр цэцэрлэгт” үндэсний хөтөлбөр хараахан батлагдаагүй байгаа учраас тус хөтөлбөрийг дахин судалгаа  тооцоог нь нарийвчилж оруулж ирэх шийдвэр гарлаа.

Мөн Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах аймгийн дэд хөтөлбөрийн төсөл, Бүтээлч ажлын төлөвлөгөөний төсөл, Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн биелэлтийн тухай хэлэлцлээ. Түүнчлэн 11 сарын 27-нд болох ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцэгдэх Аймгийн төсвийн 2017 оны урьдчилсан гүйцэтгэл, 2018 оны төсвийн төслийг тус тус хэлэлцлээ.  

- share

Сэтгэгдэл (0)