Улс тунхагласны баярын өдөр буюу 11 сарын 26-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Хуралдааны их танхимд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа болсон тангараг өргөх ёслолд аймгийн Төрийн байгууллагуудын газар, хэлтэс, албаны 43 албан хаагч оролцож, Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглав

Тухайлбал, аймгийн ЗДТГ, ГБХЗГ, ЭМГ, ХХААГ, БСУГ, Хар нуур-Ховд голын сав газрын захиргаа, Байгаль орчин, аялал жуучлалын газар, Орон нутгийн өмчийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газар, Санхүүгийн хяналт, Аудитын албаны алба хаагчид тангарагаа өргөлөө.

Мөн аймгийн ИТХ-ын ОНИХХ-ийн дарга Б.Баяртуяа, НУББХ-ийн мэргэжилтэн Б.Даваадорж болон НУБЗХ-ийн мэргэжилтэн А.Түмэндэлгэр нар тангараг өргөн төрийн жинхэнэ албан хаагч боллоо  

- share

Сэтгэгдэл (0)