Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан аймаг, сумын цолтой хүчит 64 бөхийн барилдаан аймгийн Спортын төв ордонд 11 сарын 26-ны өдөр боллоо.  

Улс тунхагласны 93 жилийн ойн баярын барилдаанд Ховд сумын харъяат, сумын заан Ж.Мухтар түрүүлж, Чандмань сумын харъяат, сумын заан У.Батцоож үзүүрлэн, аймгийн арслан н.Эрдэнэжаргал, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр нар шөвгөрчээ. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар гардуулан өгч, баяр хүргэлээ.   


 

- share

Сэтгэгдэл (0)