Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Баруун бүсийн чуулга уулзалт энэ сарын 27-28-ны өдрүүдэд Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт зохион байгуулагдлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас бүсчилсэн чуулга уулзалтыг ийнхүү улсын хэмжээнд зохион явуулж байгаа юм. Энэхүү чуулга уулзалтыг төрийн бодлого, хууль тогтоомжийн  хэрэгжилтээ танилцуулах, нөгөө талаар бүс нутагт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон орон нутгийн удирдлага, төлөөллүүд бүс нутгийн хөгжилд уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөө хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, талууд ойлголтоо нэг мөр болгох зорилгоор зохион байгуулав.  

Энэхүү чуулганд УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар, УИХ дахь хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Ундраа тэргүүтэй УИХ, Засгийн газар, Яам агентлагын төлөөллүүд оролцлоо. Мөн Монгол орны баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудын Засаг даргаар ахлуулсан холбогдох салбарын мэргэжилтнүүд, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, нөхөн сэргээлтийн компаниудын 200 гаруй зочид төлөөлөгчид оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй чуулга уулзалт боллоо. Баруун бүс нутагт ойрын болон дунд хугацаанд эрдэс баялгийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилго зорилтын талаар мэдээлэл өгөх, тус бүс нутаг эрдэс баялгийн салбарт тулгуурлан хөгжих боломжийг тодорхойлохыг хуралдааны үндсэн хэлэлцэх асуудал болгосон юм.  

Уул уурхай бол улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа гол салбаруудын нэг учраас улс орны хэмжээнд нэгдсэн бодлогыг эргэн харах  зайлшгүй шаардлага үгүйлэгдэж байгааг чуулганд оролцогчид онцолж байлаа. Мөн түүнчлэн хариуцлагагүй уул уурхайн үр нөлөөгөөр байгаль орчин сүйдэх, ундны усны эх үүсвэр бохирдох, усны нөөц багасах, гол мөрөн ширгэх, нинжа нарын болон нөхөн сэргээлтийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчинд сөргөөр нөлөөлөх зэрэг олон сөрөг үр дагавар үүсч байгаа. Тиймээс аль аль талдаа асуудалд бодитоор хандаж уул уурхайн салбарын хөгжлийг тэнцвэртэй хангах, зохих түвшинд хүргэхэд чуулганы гол зорилго оршиж байлаа.  

   

- share

Сэтгэгдэл (3)

  • iqzqvxzgs

    s0lW1j <a href="http://dvcbrbpewfwc.com/">dvcbrbpewfwc</a>, [url=http://dubfiywqqzqf.com/]dubfiywqqzqf[/url], [link=http://pcsvttslzovc.com/]pcsvttslzovc[/link], http://eugldhcxhhuy.com/

    2017-12-01 15:45:08
  • rerbvool

    Ean659 <a href="http://wjvfkivvmynw.com/">wjvfkivvmynw</a>, [url=http://gbroxyauflly.com/]gbroxyauflly[/url], [link=http://ogkigfayqhqm.com/]ogkigfayqhqm[/link], http://phnoxzyrctgz.com/

    2017-12-01 22:10:31
  • ccaxdmth

    uBbm42 <a href="http://tigrghtcukxt.com/">tigrghtcukxt</a>, [url=http://vwuopovbncfz.com/]vwuopovbncfz[/url], [link=http://xsvyestenwgy.com/]xsvyestenwgy[/link], http://unncdeqcbyqx.com/

    2017-12-06 22:22:15