Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв нь 1990 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш тус байранд их засварын ажил хийгдэж байгаагүй бөгөөд энэ жил засварлаж дуусган, нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Засварын ажлыг 2017 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 7-ны хооронд засварын ажил хийгдсэн бөгөөд ингэснээр асруулагчид ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдсэн, усанд орох, тусгай угаалгын өрөөтэй болсон, гал тогооны өрөөг тусдаа байсныг төвийн байрандаа оруулж стандартын дагуу тохижуулсан зэрэг асруулагчдад зөвлөгөө өгөх өрөө, нөхөн сэргээх эмчилгээний өрөө, хөгжүүлэх өрөөг тус тусад нь байхаар тохижуулсан байна.  

Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Монголын Ажил Олгогч Эздийн Холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Б.Сүхбаатар болон байрны засварыг хийсэн компанийн удирдлагууд оролцлоо.   

- share

Сэтгэгдэл (0)