Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн 2016-2020 онд Ховд аймгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудын нэг болох соёл урлагийнИкэл цогцолбор”-ын болон “Титэм стадионы зураг төсөл бэлэн болж хүлээлгэн өглөө. Уг зураг төслийг “Эгэл” ХХК гүйцэтгэсэн юм. Зураг  төсөл хүлээн авах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон бусад холбогдох албадын хүмүүс оролцож хүлээн авлаа.  Энэхүү “Икэл” цогцолбор нь 9 давхар барилга бүхий 800 хүний суудалтай хурлын заал, 200 хүний суудал бүхий кино театр, уулзалтын танхим, ресторан, үйлчилгээний талбай, дугуйлан секц хичээллэх анги танхим, зочид буудал, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх олон төрлийн үйлчилгээний ордон юм. Нэг ёсондоо олон нийтийн нийгэм соёлын хэрэгцээг хангах томоохон бүтээн байгуулалт болох төдийгүй үүнийг дагаад ажлын байр, аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих зэрэг олон давуу талтай. Ховд аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалт буюу барилга байгууламж баригдаагүй бөгөөд хамгийн сүүлд спортын ордны барилгаас өөр улсын  төсвийн хөрөнгө оруулалтаар барилга баригдаагүй байна.    

- share

Сэтгэгдэл (1)

  • Чулуунбат

    Эдийн засаг хямралтай байх үед Галсан дондог новш хэнийн мөнгөөр юм барих гээд байгаан.

    2017-12-20 06:57:57