“Малчдад тусалъя” аяны хүрээнд байгууллагууд хандиваа хүлээлгэн өгсөөр байна. 12 сар гарсаар дараах байгууллагууд хандив тусламжаа хүлээлгэн өглөө. Тухайлбал, Шүүхийн шинжилгээний газар 11 нэмнээ, 11 хос бээлий, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457-р хорих 17 нэмнээ, 13 толгой лаа, 20 толгой шүдэнз, 11 хос бээлий, 6 ш ОО-н цаас, 4 кг гоймон, Гадаадын иргэн харьяатын газар 88 прэсс өвс, 80000 төгрөг, Нийтийн номын сангийн хамт олон 15 нэмнээ хандивласан байна.  

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуйн газар 9 нэмнээ, 240000 төгрөг, 42 хос бээлий, 2 ш цайны идээ, Статистикийн газар 20 прэсс өвс, Санхүүгийн хяналт, аудитын газар 70000 төгрөг, 5-р цэцэрлэг 50 прэсс өвс, 18 нэмнээ, 1 ш оймс, 36 толгой лаа, 105 толгой шүдэнз, 35 хос бээлий өгсөн бол УЦУОШГ-аас 75 прэсс өвсний туслалцаа үзүүллээ.

Аймгийн төвийн цэцэрлэг, сургуулиудаас Наймдугаар цэцэрлэг 28 прэсс өвс, 55 нэмнээ, 15 толгой лаа, 42 хос бээлий, 9 ш ОО-н цаас, 11 ш саван, 1 ш шүдний оо, 1 кг сүү, 1 ш цай, 3 кг гоймон, 1 кг гурил хандивлажээ. Мөн Зургадугаар цэцэрлэг 9 нэмнээ, 4 толгой лаа, 34 толгой шүдэнз, 16 хос бээлий, 4 уут тэжээл, 5 кг будаа, 2 кг гурил, 50 ш гоймон/400гр/, 1 гар чийдэн, 1 кг хөц будаа, 3 ш ОО-н цаас, давс, 3 ш саван өгсөн бол Долдугаар цэцэрлэг 21 прэсс өвс, 38 уут өвс (жижиг), Зургадугаар сургууль 53 прэсс өвс, Зэвсэгт хүчний 123-р анги 170 прэсс өвс, 39 нэмнээ, 8 хос бээлий, 11 төлийн уут зэргийг бэлтгэн малчдад хүргүүлэхэд бэлэн болгоод байна.  

Харин хувийн хэвшлийн байгууллагуудаас идэвх санаачилга гарган Ховд-Эко” ХХК 180 прэсс өвс хандивлалаа. Эдгээр хандив тусламжийн бараа бүтээгдэхүүнүүдийг аймгийн нөөцийн фондод бүртгэн хүлээн авч байгаа бөгөөд өвөлжилт хүндэрсэн сумдад олгох зориулалттай юм. Одоогоор аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн үргэлжилж байна.  

- share

Сэтгэгдэл (0)