Ховд аймгийн Засаг дарга. Аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн санаачилгаар гал түймэрт өртсөн Жаргалант сумын иргэн Н.Бат-Очирынд 5 ханатай иж бүрэн гэр хүлээлгэн өглөө. Залуу гэр бүл болох энэ айл нь 2017 оны 12 сарын 25-ны өдөр цахилгааны улмаас гал түймэрт автаж орон гэргүй болоод байсан юм. Ийнхүү аймгийн Засаг даргын нөөц хөрөнгө болон БОЭТ, МХГ, БСУГ,ХХААЖДҮГ зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр гэр болон гэрийн доторх тавилга хэрэгслүүдийг дор бүрнээ хариуцан хандивлалаа. Шинэ оны босгон дээр нэгэн гэр бүлийг халуун дулаан гэр оронтой нь золгуулахад идэвх зүтгэл гарган оролцсон нийт байгууллага, аж ахуй нэгж иргэддээ талархлаа илэрхийлье.        

- share

Сэтгэгдэл (0)