Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын баярын өдөр жил бүрийн 12  сарын 29-ны өдөр тохиодог. Тодруулбал, эл өдөр Монголчууд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол улсыг байгуулсны энэ жилийн хувьд 105 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан аймаг орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөж ирсэн хүмүүстэй төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж шагналыг гардуулан өглөө.    

Тухайлбал, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор Ховд аймгийн Буянт сумын  өндөр настан Исагийн Акий, Жаргалант сумын иргэн Чөлөөт ахмадын холбооны менежер Цэенхорлоогийн Нямцэрэн, Мөст сумын Хүн эмнэлэгийн эрхлэгч эмч Жамбын Пүрэвбаатар, Жаргалант сумын Бугат багийн өндөр настан Дэмбэрэлийн Пүрэвжав, БОГ-ын дарга Лхамсүрэнгийн Батбаяр, Мөст сумын малчин Чойсүрэнгийн Мижид, Жаргалант сумын Баатархайрхан багийн ӨЭМТ-ийн их эмч Содномгомбын Нина нар шагнагдлаа. Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар 12 хүн, Алтан гадас одонгоор 21 хүн тус тус шагнагдаж төр түмэнд ажил хөдөлмөрөө үнэлүүлэн шинэ оныхоо босгон дээр шагналаа гардан авлаа. Нийт ховдчуудынхаа нэрийн өмнөөс эдгээр хүмүүстээ халуун баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөж эрүүл энх байхыг хүсье.     

- share

Сэтгэгдэл (0)