Цэцэрлэгийн хүүхдийн томоо, томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан БСШУССайдын тушаалаар Ховд аймгийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг 2018 оны 1 сарын 5-аас 1 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд түр хугацаагаар зогсоох тухай шийдвэр гарсан байна.

Тухайлбал, шийдвэртэй холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгожээ.

Цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох хугацаанд байгууллагын цахилгаан, дулаан хамгамжийг хэвийн байлгах, хүүхдүүдийг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх.

Хүүхдийн өвчлөлийн  тархалтыг нэмэгдүүлэхгүй байх, илчлэг, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах ажлыг эцэг эх, аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулах зэрэг үүрэг чиглэл өгчээ. Тэгэхээр цэцэрлэгүүдийг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд амрааж, хүүхдүүдийн дундах томуу, томуу төст өвчний тархалтыг багасгах зорилготой юм байна.

- share

Сэтгэгдэл (0)