Баялаг бүтээгч бүрт хүрсэн бодлого хэрэгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл эрхлэгчдийг аж үйлдвэрийн нэгдсэн системд оруулах ажлыг өнөөдөр орон даяар эхлүүллээ. Энэ хүрээнд өнөөдөр Засгийн газраас 21 аймаг, 9 дүүргийн Засаг дарга, холбогдох ажлын хэсгийнхэн болон үйлдвэрлэл эрхлэгчидтэй цахим хурал хийж байна. Улс орон даяар нийтдээ 388 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд манай аймгийн хувьд ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Баярсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Аймагтаа үйл ажиллагаагаа явуулж буй үйлдвэрүүдийг ирэх дөрвөн сар гэхэд цахим мэдээллийн бүртгэлд хамруулахаар төлөвлөжээ.

             Монгол Улсын хэмжээнд тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй боловсруулах үйлдвэрүүдийг нэгдсэн санд бүртгэснээр бодлого боловсруулагч болон үйлдвэрлэл эрхлэгч, худалдан авагч, хөрөнгө оруулагчдыг хооронд нь холбож, хамтын ажиллагааны эх үүсвэрийг нь бий болгох давуу талтай юм.

 

 

 

- share

Сэтгэгдэл (0)