Аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал хуралдлаа. Тус хурлаар Аймгийн хошой аварга малчин-3, Аймгийн аварга малчин 40, Аварга саальчин-2, Аварга тариаланч тус тус шалгарууллаа. Мөн аймагтаа таван төрөл тус бүрээр хамгийн олон мал тоолуулсан малчдыг шалгаруулж, урамшуулж байх тухай журам гаргахаар Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэлээ.   

Түүнээс гадна дээрх хурлаар Мал эмнэлэгийн ажил үйлчилгээ явуулахад шаардагдах 2019 оны төсвийн асуудлыг урьдчилсан байдлаар шийдвэрлэв.

Мөн барилга угсралтын ажлаа албан ёсоор эхлэх зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажлыг хийж дуусгасан зөрчлүүдийг зохих журмын дагуу шийдэх, цаашид ийм зөрчил гаргахгүйн тулд хэрхэх талаар хэлэлцлээ. Энэ асуудлын хүрээнд эхлэх зөвшөөрөл авалгүй барилгын ажлыг дур мэдэн явуулсан аж ахуй нэгжийг хуульд заасны дагуу торгох зэргээр  цаашид дээрх зөрчил дутагдал гаргахгүйн тулд нийтээр дагаж мөрдөх журам боловсруулан мөрдүүлж хэвшүүлэхээр шийдвэрлэв. Үүнтэй холбогдуулан эмх замбараагүй, төлөвлөлтгүй, гадна тохижилтгүй баригдаж байгаа барилга, орон сууцнуудыг бариулахгүй байх үүднээс Хотын хэсэгчилсэн төлөвлөгөө гаргаж, журам боловсруулан батлуулах зэрэг асуудлуудыг холбогдох мэргэжлийн байгууллага, ажилтнуудад үүрэг болголоо. Ховд аймгийн хувьд өнөөдөр барилгын компаниудын буруутай үйл ажиллагаанаас үүдэн иргэд оршин суугчид ихээр хохирч байгаа тохиолдол их байгаа юм. Өөрөөр хэлбэл, компани хариуцах ашиглалтын хугацаа дуустал амь аргацаах төдий чанаргүй барилгууд барьж байгаа тохиолдлууд их байгаа юм. Тиймээс энэхүү зөрчил дутагдлуудыг гаргуулахгүй байх үүднээс журам гарган хэрэгжүүлж ажиллахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.   

- share

Сэтгэгдэл (0)