Өвөлжилт хүндэрч буй сумдын малчдадаа байгаль, цаг уурын хүндрэлийг хохирол багатай даван туулахад нь туслахаар өнгөрсөн оны 11 сарын 1-ээс аймгийн Засаг даргын захирамжаар “Малчдадаа тусалъя” сайн санааны аяныг эхлүүлсэн. Аянд маш олон байгууллагууд идэвх зүтгэл гарган оролцож, малчдадаа халуун сэтгэлийн хандив туслалцаагаа үзүүлсээр байна.

Хандивын аянд Төрийн банкны Ховд аймаг дахь салбар, Жаргалант, Баянбүрд тооцооны төвийн хамт олон идэвх санаачилга гарган нэгдэж 45 боодол өвс, Мобикомын салбарын хамт олон 50 боодол өвс хандивлалаа. Сайн санааны аянд нэгдэж байгаа байгууллагууддаа нийт малчдынхаа өмнөөс талархал илэрхийлж, ажил үйлсийн амжилт хүсэн ерөөе. Олны хүч оломгүй далай гэж их, бага гэлтгүй сэтгэлийн өглөгөөрөө малчдадаа дэмжлэг үзүүлэх үйлсэд нэгдэхийг иргэд хөдөлмөрчид, хувийн хэвшлийн байгууллагууд, ОУ-н байгууллагуудаа уриалж байна.

- share

Сэтгэгдэл (0)