Малчдад өвс тэжээл, худаг ус болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэн шаардлагатай байна

Ховд аймгийн хэмжээнд цаг агаар эрс хүйтэрч цас орсны улмаас малчдын өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан сум орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлыг газар дээр нь судлах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор Аймгийн Засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг Дарви суманд энэ сарын 19-ны өдөр ажиллаа.   

Ажлын хэсгийнхэн Дарви сумын удирдах ажилтнууд, Багийн Засаг дарга нартай уулзаж, Мөнгөн аяга, Дэлгэр багийн малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Малчдадаа тусалъя аяны хүрээнд цугларсан бээлий, шүдэнз, малын нэмнээ, тэжээл, давс, гурил зэрэг бараа, эд материалыг Дарви сумын 5 малчин өрхөд хүргэлээ. Энэ үеэр малчдын зүгээс ажлын хэсгийнхэнд тодорхой санал хүсэлтүүдийг уламжилж байв. Тухайлбал, Мөнгөн аяга багийн Аймгийн аварга малчин Ц.Мягмарсүрэн 1000 гаруй толгой малтай. Энэ жил 300 боодол өвс бэлтгэн авч, 70 гаруй малд өвс, тэжээл өгч байгаа бөгөөд бод малаа Алтай суманд явуулсан гэв.

Мөнгөн аяга багийн залуу малчин Т.Ганбаатар, Т.Батсүх нар 700 гаруй мал маллаж байна. Бод малаа Үенч, Алтай сумдад өвөлжүүлж байна. Мөн малчин Ш.Гантулга, гэргий З.Тунгалаг: 600 орчим малтай. Бод малаа Алтай сум руу явуулжээ. 200 орчим бог малаас 50-60 толгой бог малыг өвс, тэжээлд оруулсан байна

Дэлгэр багийн Аймгийн аварга малчин Н.Дашдорж: 1200 гаруй малтай. Булган сум, Говь-Алтай аймгийн Тонхил суманд бод малаа өвөлжүүлж байна. Тэрээр одоогийн байдлаар 80 орчим ишиг, хурганд  өвс, тэжээл  өгч байна. 400 боодол өвс, 100 уут тэжээл бэлтгэсэн нь одоо дуусч байна. Тэгэхээр малчдад өвс, тэжээл нэмж авах нь чухал хэрэгцээтэй байна. Үүнээс гадна малчид өвөлжөөнөөс 6-7 км зайтай газраас усаа авч байна. Өвлийн цагт гэр дээр тэжээж буй малыг хол тууж  услах, усыг зөөвөрлөж авч ирэх нь хүндрэлтэй байдаг. Тиймээс Дарви сумын Дэлгэр багийн Мандалын хүүш хэмээх газартхудаггаргаж өгөхийг хүссэн юм

Мөн малчдын зүгээс өвс, тэжээл нэмж авах хүсэлтэй байгааг аймгийн Засаг даргад уламжилж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шаардлагатай байгааг онцлон ярилаа 

Иргэд хөдөлмөрчид аймаг орон нутгийн удирдлагуудад

санал хүсэлтээ илэрхийлэв

Ийнхүү Ажлын хэсгийнхэн малчин өрхүүдээр орж үргэлжлүүлээд Дарви сумын Соёлын төвд иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, 2017 онд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд, өвөлжилтийн ерөнхий төлөв байдлын талаар мэдээлэл хүргэж, сумын төвийн иргэд хөдөлмөрчид, малчдын санаа бодлыг сонслоо.

Тодруулбал, Дарви сумын Улсын аварга малчин Д.Хувцагаанбагш нарын цалин нэмэх, эмэгтэй биеийн тамирын багш нарын ажлын орон тоог нэмэгдүүлэх, хууль бус олборлолтыг зогсоох зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай байна” хэмээв

Ахмад настан Ч.Доржням малчид арьс шир, ноосны урамшууллаас өөр ямар хэлбэрээр хөнгөлөлттэй өвс, тэжээл авах боломж байгаа талаар анхаарч ажиллахыг аймаг, сум орон нутгийн удирдах ажилтнуудаас хүсэв 

Дарви сумын өнөөгийн нөхцөл байдал цаашид

авах шаардлагатай арга хэмжээ

Үүнээс гадна  Дарви сумын Засаг дарга Д.Түмэндэмбэрэл сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, өвөлжилтийн талаар мэдээлэл  өглөөДарви сумын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил зохион байгуулах ажлын хэсгүүдийг томилж, хийгдэх ажлын төлөвлөгөөг хугацаатай, хариуцах эзэн, ажиллах хүч гарган  өвөлжилтийн бэлтгэл хангах 2 сарын аян зарлан, хэрэгжүүлэн ажилласан байна.

Энэ өвөл Дарви суманд 236340 толгой мал өвөлжиж байна. Мөн отор нүүдлээр 31 өрхийн 14250 мал Булган, Алтай, Үенч суманд өвөлжиж байна. Сумын нутаг дэвсгэрийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй бөгөөд цасны зузаан уулархаг нутгаар 20-25 см, сумын төв болон тал хээрээр 10-15 см байна. Агаарын температур хөрсөн дээр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн, агаарт шөнөдөө 23-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байгаа юм.  Өнөөдрийн байдлаар Дарви суманд нийт 1331 мал хорогдсон байна. Энэ нь сумын нийт малын 4.4 хувийг эзэлж байна.   

Мөн 1271 тн өвс, 492 тн үйлдвэрийн тэжээл, 23.1 тн ногоон тэжээл, 200.8 тн гар тэжээл, 540 тн хужир шүүг бэлтгэн өвөлжөө, хаваржаан дээр 100 хувь татан авалттай байна. Дарви сум эртнээс Хөвхөр, Дэлгэр, Хойт голын сав нутагт 10000 гаруй га газар тариалан эрхэлж ирсэн түүхтэй. Сум орон нутгийн зүгээс газар тариалан эрхлэгчдийг дэмжин хаврын тарилалтанд зориулж төмсний үр 5тн, хүнсний ногооны үр, тэжээлийн овъёос 10 тн, халтар арвай 10 тонныг үнэгүй олгожээ. Үүнээс гадна хойт голын тариалангийн 200 га талбайг торлон хамгаалсан зэрэг ажлыг хийж гүйцэтгэж, газар тариалан эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 га тутамд 20 литр шатахууны дэмжлэг үзүүлэн ажилласан тухай сумын Засаг дарга ярилаа.

.     Түүнчлэн Дарви сум энэ онд нийт 47.3 га талбайд үр тариа, 10.5 га талбайд төмс, хүнсний ногоо, 35.5 га талбайд тэжээлийн ургамал тариалж хөх тариа 45 тн, төмс 87 тн, хүнсний ногоо 62.6 тн, тарвас 10 тн, ногоон тэжээл 23.1 тонныг хураан авчээ. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолын дагуу хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт 2017 онд нийт сумын хэмжээгээр 337 өрхийн 124.7 тонн хонины ноос, 45 өрхийн 2.6 тонн тэмээний ноосыг бэлтгэн нийлүүлж, ноосны баримтыг мал хамгаалах санд хүргүүлсэн байна.  

Бэлчээр усжуулах ажлын хүрээнд энэ онд Баянбулаг багт Сүүл хар, Буянтын Эрээн, Ганц модны буудал, Цагаан эрэг, Мөрөн багт Баянцагааны шарга, Дэлгэр багт Авдан, Мөнгөн аяга багт Хаяа худаг, Элс толгой сумын төвд 1 худаг нийт 9 худаг шинээр гаргажээ. Малчдын өрхийн судалгаа явуулахад 10 гаруй жирэмсэн эх мал маллаж байна.  

Бусад сумдад отроор өвөлжиж буй малчдыг

эргэж тойрч байхыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог өөр сумын нутагт отроор өвөлжиж буй малчдыг байнга эргэж тойрч дэмжиж ажиллахыг, жирэмсэн эхчүүдийг байнгын эрүүл мэндийн хяналтанд авахыг сум орон нутгийн удирдах ажилтнуудад үүрэг болголоо

Дарви сумын хувьд аймгийн нөөцөөс суманд хувиарласан 600 боодол өвс, 200 уут тэжээлийг баг тус бүрт хувиарлан малчдадаа хүргэжээ. Мөн сумын Засаг даргын дэмжлэгтэйгээр 3000 боодол өвсийг хөнгөлөлттэй үнээр малчин өрхүүдэд хүргүүлэн ажиллаж байгаа аж.

Одоогийн байдлаар Дарви суманд 20260 боодол өвс, 5296 уут тэжээл шаардлагатай гэсэн судалгаа гарсан тухай сумын Засаг дарга ярилаа.  

  

Мэдээлэл бэлтгэсэн: Ховдын мэдээ сонины сурвалжлагч Н.Лхагва

ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн алба

- share

Сэтгэгдэл (1)

  • Best Online Loans

    personal loans unsecured <a href="http://personalloans.store">cheap personal loans</a> payday loans las vegas <a href=http://personalloans.store>cheap personal loans</a>

    2018-02-06 09:36:47