Баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт  тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, гамшгаас хамгаалах  улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган  үүрэг  чиглэл өгөх зорилгоор  Монгол  улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга   Ө.Энхтүвшинээр  ахлуулсан шуурхай бүлэг  орон нутагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр  Ховд аймагт  ажиллаж байна. 

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайд Б.Батзориг,  Мэргэжлийн Хяналтын Ерөнхий  Газрын дарга Н.Цагаанхүү нар  ажиллаж байгаа юм. Шуурхай  бүлэг  өнөөдөр 17 цагт  Ховд  аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг  хуралдуулах аж.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй шуурхай бүлгийг  Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог  болон аймаг,  сум орон нутгийн удирдах ажилтнууд  Дарви суманд хүлээн авч уулзлаа.

- share

Сэтгэгдэл (0)