Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,тэргүүтэй Шуурхай бүлэг Ховд аймагт өчигдөр буюу 1 сарын 27-нд ажиллалаа. Тус ажлын хэсэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл, байдал, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх,өвс тэжээлийн хангамж хүрэлцээтэй газар дээр нь танилцаж, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөх зорилгоор орон нутагт ажиллаж байгаа юм

 

Шуурхай бүлэг өчигдөр Ховд аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож яаралтай авах зарим арга хэмжээг авлаа. Ховд аймгийн хувьд 6863 малчин өрхөд нийт 3.4 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгийн 94 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 5-30см байна. Малын хорогдол аймгийн хэмжээнд 28000 хүрээд байгаа юм. 

Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт, ихэнх сумдаар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан дараах дөрвөн саналыг тавилаа. Тухайлбал, 1. Ховд аймгийн БОЭТ, Зэрэг, Дуут сумдын Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг автомашинуудын гүйлт, километр дууссан, эвдрэл гэмтэл тогтмол гарч эрүүл мэндийн үйлчилгээ явах боломжгүй болсон тул 3 автомашин шийдвэрлүүлэх гэсэн асуудалд шийдвэрлэх боломжтой гэж мэдэгдлээ.

2. Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарт 1000тн өвс, 250 тн тэжээлийн тусламжийг Улсын Онцгой комиссоос шийдвэрлүүлэх тухай саналд Шуурхай бүлэг ажиллаж байгаагийн хүрээнд Ховд аймагт нийт дүнгээр 580 тн өвс, 650тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо. 

3. Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын Мөст сум дахь шатахууны цэгээс 50 тн түлш хөнгөлөлтэй үнээр гаргах асуудлыг шийдвэрлүүлэх тухайд судалж байж хариу өгөхөө мэдэгдэв.

4. Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг 2018 онд төллөх төл малд 5-7 дугаар сард хийх вакциныг шийдвэрлүүлэх зэрэг асуудлуудыг өргөн барилаа. Энэхүү вакцины асуудлыг цаг хугацаанд нь шийдвэрлэж өгөхөө албан ёсоор мэдэгдлээ.  

Энэ үеэр Шадар сайд, аймгийн Засаг дарга хооронд байгуулах үр дүнгийн гэрээг байгуулж баталсан юм. Мөн Сутай үүлдэрийн омгийн хонийг үүлдэр болгон болгон албан ёсоор батламжилсан батламжийг гардуулан өглөө. 

Ийнхүү аймаг орон нутгаас тавьж буй бусад санал хүсэлтүүдийг анхааралдаа авч цаашид дэмжин ажиллахаа мэдэгдсэн юм. Тиймээс хүндрээд буй цаг үеийн нөхцөл байдлыг бид хамтран даван туулах ёстой. Хаа хаанаа хариуцлагатай байж хамтын хүчээр зудын эрсдэлийг даван гарахыг үүрэг болгож анхаарууллаа.   

- share

Сэтгэгдэл (2)

  • Online Payday Loan

    credit loans guaranteed approval <a href="https://creditloansguaranteedapproval.com">payday loans in houston tx</a> bad credit loans guaranteed approval <a href=https://creditloansguaranteedapproval.com>loans rates</a>

    2018-10-11 13:15:44
  • Direct Lender Loans

    poor credit loans guaranteed approval <a href="https://creditloansguaranteedapproval.com/">guaranteed loan for bad credit</a> credit loans guaranteed approval <a href=https://creditloansguaranteedapproval.com/>credit loans</a>

    2018-10-15 20:25:52