Ховд аймгийн Булган сум хүн амаа өсгөх бодлогын хүрээнд сумын Засаг даргын захирамжаар 10000 дахь иргэн аян зохион байгуулж 2017 оны жилийн эцсээр 10126 хүн ам тоолуулж 10000 дахь иргэн-1, үе чацуутан 5 хүүхэд тодруулахаар шийдвэрлэжээ. Энэ хүрээнд дараах азтан хүүхдүүд тодорч сум орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн О.Батнасан болон орон нутгийн удирдлагууд батламж гардуулан өглөө

  

Энэхүү баярт мөчид талархал илэрхийлэн УИХ-ын гишүүн О.Батнасан 10000 дахь иргэнд 1 сая төгрөг, сумын ЗДТГ-аас үе чацуутнуудад тус бүр 300.000 төгрөг, Улаанбаатар гурил ХХК-аас 1 жилийн гурилын хэрэгцээ болон 100 кг гурил авах эрхийн бичиг, бусад гарын бэлгүүдийг гардуулан өглөө. Тухайлбал, Булган сумын Баянгол багийн иргэн Нямгаравын БУЯНЗАЯА, Байтаг багийн иргэн Амаржаргалын ЭНХДӨЛ, Байтаг багийн иргэн Батболдын ЭНЭРЭЛ, Баянсудал багийн иргэн Рахмет ТУЛПАР, Бүрэнхайрхан багийн иргэн Батсайханы ХАНГАЙ,  Баянгол багийн иргэн Банзрагчийн АРИУНТУНГАЛАГ нар үе чацуутнаар тодорсон байна. Эдгээр хүүхдүүддээ баяр хүргэж эрүүл энхийг хүсэн ерөөе.    

10000 дахь иргэнээр тодорсон охины ах нь Монголын 3 сая дахь иргэний үе чацуутан болж 3 сая төгрөгөөр шагнуулж байсан хүүхэд юм байна. Үнэхээр гайхалтай  ховор тохиолдол гэдгийг иргэд онцолж байлаа.      

- share

Сэтгэгдэл (0)