Ирж буй шар нохой жилийн босгон дээр эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малын ашиг шимийг дээшлүүлж, малч ухаан, туршлагаараа манлайлсан Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн малчин Данаагийн Доржравдан “Улсын аварга малчин” боллоо.

Улсын Их хурлын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон сум орон нутгийн удирдлагууд хоёрдугаар сарын 13-ны өдөр Чандмань сумын Жаргалант багийн малчин Данаагийн Доржравданд “Улсын аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан гэр, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулан өгч, баяр хүргэв.

Чандмань сумын Жаргалант багийн малчин Д.Доржравдан 1965 оноос эхлэн тасралтгүй мал маллаж байгаа туршлагатай ахмад малчин юм. Тэрээр гурван удаа “Аймгийн аварга малчин” болсон бөгөөд 2014 онд Аймгийн алдарт уяач, 2015 онд “Алтан төл”-ийн эзэн болжээ.

                                                                                                                                                                         Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)