Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр зарлигаар Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монголын уламжлалт цагаан сарын баярыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын төрийн дээд одон медаль гардууллаа.

Төрийн дээд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт болж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг болон бусад удирдах ажилтнууд оролцов.

Энэ үеэр Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 8, Алтан гадас одонгоор 27, Хөдөлмөрийн хүндэт медалиар 7 иргэн нийт 43 иргэн шагнагдаж, одон медаль, үнэмлэх, дурсгалын зүйлс гардан авлаа.


                                                                                                                   Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)