Жил бүрийн сар шинийн босгон дээр аймгийн аварга малчин, алдарт уяачдын шагналыг гардуулдаг уламжлалын дагуу Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Алтай, Үенч, Булган суманд ажиллаж, аваргуудын шагналыг гардууллаа.

Ажлын хэсгийнхэн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малын ашиг шимийг дээшлүүлж, малч ухаан, туршлагаараа манлайлсан Алтай сумын Алтангадас багийн малчин Баярхүүгийн Батболд, Барлаг багийн малчин Жамбалын Гансүх, Булган сумын Алагтолгой багийн малчин Чойргийн Ганаа, Үенч сумын Нарийн гол багийн малчин Бадрахын Цэрэнтогтох, Хөх үзүүр багийн малчин Цолмонгийн Төмөрөө нарт “Аймгийн Аварга малчин” цол хүртээж, баяр хүргэв.

Мөн Алтай сумын Барлаг багийн малчин Хашхүүгийн Жаргалсайхан, Булган сумын Баянгол багийн малчин Пүрүнзийн Гансүх, Алагтолгой багийн малчин Равжаагийн Ганбаатар, Үенч сумын Нарийн гол багийн малчин Батсүрэнгийн Бирваа нарт “Аймгийн Алдарт уяач” цол хүртээж, энгэрийн тэмдэг, тууз, өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулан өгч баяр хүргэлээ.

 

- share

Сэтгэгдэл (0)