“Гурван Сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баяр хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж, Баруун Монголын угсаатны онцлогийг хадгалах, олон үндэстэн, ястны ахуйн соёл, зан заншил, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэн нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор тэшүүрийн насанд хүрэгчид ба өсвөр үеийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн, мөсний урианхай сурын харвааны бүсийн аварга шалгаруулах тэмцээн, бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээн, насанд хүрэгчдийн сумо бөх, олс таталтын тэмцээн, цэнгээнт бүжгийн тэмцээн, тэмээний уралдааныг зохион байгуулж, “Өв соёлоороо гоёцгооё” үндэстэн, угсаатны хувцас, эдлэл хэрэглэлтэй хос, Дээлтэй Монгол хүүхэд, сайхан морь, тэмээтэй хос зэргийг тус тус шалгаруулж, шилдэг оролцогчдын шагналыг аймгийн удирдлагууд энэ сарын 25-ны өдөр гардуулан өгч, баяр хүргэлээ. Тодруулбал,

Тэмээний уралдаанд: тэргүүн байранд Алтай сумын оролцогч н.Ган-эрдэнэ, хоёрдугаар байранд Манхан сумын оролцогч н.Ванчигнамжил, гуравдугаар байранд н.Манхан сумын оролцогч Өлзий нар шалгарсан байна.

Тэмээний буухиа тэмцээнд: тэргүүн байранд Дөргөн сум, хоёрдугаар байранд Манхан сум, гуравдугаар байранд Мөст сум тус тус шалгарчээ.

Бүх нийтийн кросс гүйлтийн тэмцээнд: эрэгтэй төрөлд тэргүүн байранд Ховд Их сургуулийн оролцогч н.Дамбарагчаа, хоёрдугаар байранд Дуут сумын оролцогч н.Өлзийхишиг, гуравдугаар байранд Мөнххайрхан сумын оролцогч н.Тэмүүлэн нар шалгарав. Мөн эмэгтэй төрөлд нэгдүгээр байранд Мөнххайрхан сумын оролцогч н.Өлзийсайхан, хоёрдугаар байранд Алтай сумын оролцогч н.Ариунзаяа, гуравдугаар байранд Ховд их сургуулийн оролцогч н.Азжаргал нар шалгарав.

Цэнгээнт бүжгийн тэмцээнд: нэгдүгээр байранд Дөргөн сумын оролцогч н.Чинбат, н.Сүрэн-од, хоёрдугаар байранд Манхан сумын оролцогч н.Батбаатар, н.Тунгалаг, гуравдугаар байранд Эрдэнэбүрэн сумын оролцогч н.Ганбаатар, н.Сурахбаяр нар тус тус шалгарлаа.

“Сайхан тэмээтэй хос” уралдаанд: тэргүүн байранд Дөргөн сумын оролцогч н.Алдарсүрэн, н.Цэрэннадмид, хоёрдугаар байранд Чандмань сумын оролцогч н.Цэрэночир, н.Янжинсүрэн нар шалгарлаа.

“Сайхан морьтой хос” уралдаанд: тэргүүн байранд Дөргөн сумын оролцогч н.Алтанхуяг, н.Ганхүү, хоёрдугаар байранд Мянгад сумын оролцогч н.Алтанцоож, н.Зоригоо-орлого нар тус тус шалгарав.

                                                                                                                                                                           Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)