УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 2017-2020 онд хэрэгжүүлж буй “Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас шат дараалсан сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ удаад “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд аймгийн ИТХ-ын 9 эмэгтэй төлөөлөгч, сумдын ИТХ-д нийт 67 эмэгтэй төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа эмэгтэйчүүд гээд 80 гаруй хүн хамрагдаж байна. Өнөөдөр эхэлсэн тус сургалтын нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, "Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн, Үндэсний сургагч багш Н.Баярсайхан нар оролцлоо.

- share

Сэтгэгдэл (0)