Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайд Ц.Цогзолмаагийн нэрэмжит 2018 оны өсвөрийн шатарчдын Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний 6 хүртэлх насны охидын ангилалд Ховд аймгийн Алтай сум, "Төгс хүү" шатрын клубын тамирчин Мягмаржав овогтой Ялгуун 9 өрөгөөс 8 хожин түрүүлж аваргын алтан медалийг Ховд аймагтаа 17 жилийн дараа дахин авч ирлээ. Тамирчиндаа тив, дэлхийд Монгол улсынхаа, Ховд аймгийнхаа нэрийг гаргасан дэлхийн аварга болохыг хүсэж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ дахин түрээлэхийн ерөөлийг өргөе. Оюуны спортыг дэмжин хамтран ажилласан Оргил өөд хамтдаа мацаж яваа Олон ястны өлгий Ховд нутгийн зон олон, Ховд аймгийн ЗДТГазар, Жаргалант сумын ЗДТГазар, БТСГазар Ерөнхий боловсролын сургуулиуд, эцэг эхчүүд шатрын спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа бүх хүмүүст баярласан талархсанаа илэрхийлье.
Медалийн буухиа үргэлжилсээр байх болтугай ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

- share

Сэтгэгдэл (0)