Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн урилгаар “Гал голомт” ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө “Нийгэм, гэр бүл дэх эмэгтэйчүүдийн түүхэн үүрэг, оролцоо хөгжлийн нэг тулгуур болох нь” сэдвийн хүрээнд төрийн байгууллагуудын 200 орчим эмэгтэй ажилтнуудад мэдээлэл хийж, орон нутгийн эмэгтэйчүүдтэй санал солилцлоо.

Төрийн байгууллагуудын эмэгтэй ажилтнуудын үүрэг, оролцоо, нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх зорилготой уг сургалт өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгуулагдаж, нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг оролцов.

Энэ үеэр "Гал голомт" ТББ-ын тэргүүн Д.Мөнхөө эмэгтэйчүүдийн нийгэм дэх үүрэг, ёс суртахуун, хэм хэмжээ, гэр бүлийн харилцаан дахь соёл уламжлал, жендэрийн хүчин зүйлсийн талаар мэдээлэл хийж, эмэгтэйчүүд гэр бүлийн боловсролоо дээшлүүлж, Монгол бахархалтай, Монгол дархлаатай-Монгол хүнийг төлөвшүүлэхэд чиглэж ажиллахыг уриалсан юм.

Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)