Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газар хамтран Жаргалант сумын төрийн болон төрийн бус байгууллагуудын эмэгтэй ажилтнууд, сумын нийт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолой, санал хүсэлтийг сонсох зорилгоор “Эмэгтэйчүүдийн оролцоо” чуулганыг 3 дугаар сарын 08-ны өдөр аймгийн ХДТ-т зохион байгууллаа.

“Эмэгтэйчүүдийн оролцоо” чуулганд Жаргалант сумын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл болон 12 багийн иргэд нийт  1200 гаруй эмэгтэйчүүд оролцож, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар дуу хоолойгоо нэгтгэв.

Чуулганы нээлтийн үйл ажиллагаа аймгийн төв талбайд баярын жагсаалаар эхэлсэн бөгөөд морин хуурын аяз, үндэсний хувцсаараа гоёсон үзэсгэлэнт ээжүүд, охид бүсгүйчүүдийн нийтийг хамарсан флаш моб бүжгээр үргэлжилсэн юм.

Нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ч.Уранчимэг, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон болон бусад удирдах ажилтнууд, эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, эмэгтэйчүүдийн эрх, оролцоог хангасан уг чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, баяр хүргэв.

Чуулганы хүрээнд Жаргалант сумын ЗДТГ-ын дарга Д.Ариунбилэг “Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр, Боловсрол соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү “Боловсрол соёл урлагийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр, БОЭТ-ийн нярайн их эмч, доктор Ц.Солонго “Эрүүл мэндийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр, ХоИС-ийн багш З.Бурмаа “Ногоон хөгжлийн бодлого дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр, Улсын тэргүүний тариаланч Ш.Оюунжаргал “Хөдөө аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр, “Хан Жаргалант” ХХК-ний захирал Э.Өлзийхүү “Бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр тус тус мэдээлэл хийж, нийт эмэгтэйчүүдийн оролцоотойгоор уриалга гаргасан бөгөөд шилдэг, тэргүүний эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ.

                                                                                                            Н.Лхагва

- share

Сэтгэгдэл (0)