“Оюутан цэрэг хөтөлбөр”-т 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан, 2016 онд 1000 оюутан хамрагдаж “Цэргийн ерөнхий бэлтгэл” болон “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт явуулж цэргийн тангараг өргүүлсэн бол 2017 онд 1000 оюутан хамруулахаар болсон юм. 2017 онд Улаанбаатар хотод 750 оюутан, Дорнод аймагт 100 оюутан, Ховд аймагт 150 оюутан хөтөлбөрт хамрагдаж байна. Тодруулбал, ХИС-аас 60 оюутан, Хөгжил политехник коллежийн 15 суралцагч, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Увс аймгаас 75 оюутан хамрагдана. Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд цэргийн ерөнхий эрдмийн 560 цагийн хичээл судалж, мэргэжил олгох сургалт 6-р сарын 01-нээс 8-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 123-р ангийн сургалтын төв дээр болно.Цэргийн анхан шатны бэлтгэлийн сургалтанд хамрагдаад 8-р сарын 15-нд тангараг өргөх юм.

 

- share

Сэтгэгдэл (0)